8o
Улаанбаатар хот
mobile menu

Морь дагуулж тавьсан замыг өөр бусад зориулалтаар ч ашиглана гэв

2018-06-17 16:00:00

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл олон нийтэд хандаж морины уралдааны замын хажуугаар хатуу хучилтай засмал зам барих төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан.

Энэхүү мэдэгдэл нь нийгэмд бухимдал үүсгэж, зарим хүмүүс шүүмжилсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Иргэд морь дагаж бясах баячуудад зориулж зам тавьж байхаар Налайх, Дарханы замаа засаасай гэх шүүмжлэлийг хэлж байгаа юм. 

Тэгвэл энэ талаар Морин спорт уяачдын холбооноос "Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай манайх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Зам барих асуудал Монгол наадам цогцолборыг бүтээн байгуулахад тусгагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэх ажил. Энэ замыг ойрын хугацаанд барих асуудал огт байхгүй. Улсын төсвийн хөрөнгөнөөс мөнгө гаргахгүйгээр концессын зарчмаар барихаар төлөвлөгдсөн. Зам баригдсанаар зөвхөн морины уралдаанд ашиглахгүй. Гүйлт болон олон тэмцээн уралдаанд ашиглаж болох юм. Хүй долоон худгийг жилийн дөрвөн улирлын ажиллагаатай болгох, аялал жуулчлалын чиглэлд ашиглах зэргээр үйл ажиллагааг нь тэлэх тал дээр ажиллана" гэсэн тайлбарыг өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эсэргүүцэгч
Машин дагуулахаа л больчих ,Техник хөгжиж байхад дагаад л харуулчихна ,Зам тавих мөнгөө хэмнэ,
2018/06/18 112.72.14.194
Зочин
Тэнэг хүн хуурч байгаа юм шиг бодох юм даа. Гүрбазарын хэлдэг үнэн шүү.
2018/06/17 139.5.218.11
Зочин
Цөөнхөн хэдэн хулгайчийн зугаацалд зориулан миний татварын мөнгийг зарцуулахыг би л лав зөвшөөрөхгүй шүү. Дуртай бол өөрсдийн хөрөнгөөр замаа тавиад сүүлд нь тэндээ мөргөлдөж үхнэ биз
2018/06/17 139.5.218.11
Гүрбазар
Концессын хөрөнгө нь эргээд улсын төсвөөс төлөгддөг биз дээ. Яаж худлаа гүрддэг улсууд вэ, энэ уяачид гэгддэг феодалууд чинь
2018/06/17 103.212.119.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment