8o
Улаанбаатар хот
mobile menu

Осол гарсан тоглоомыг акталжээ

2018-06-16 16:30:00

Энэ сарын 14-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дөрвөн хүүхэд бэртсэн ноцтой осол гарсан.

Одоогоор сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ.

Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн осол гарсан тоглоомыг актлах шийдвэрийг гаргажээ. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hehe
hugaraad unasan togloomiig aktlahgyi yadag yum Yun ch aihtar shiidver gargadag yum
2018/06/18 43.242.242.112
батзориг
ер нь бол баяраа өөрөө л унасан шдээ тийм үүү хогын новшнууд
2018/06/17 121.185.99.30
Хуцдаг халтар
Голомт банкны эздийн шунал хирээс хэтэрч бн өөрсдийнх нь хүүхдүүдийг тоглуулж үзэж шалгаж байх юмсан тэгвэл санаа тавьж магадгүй дэ
2018/06/17 112.72.14.18
Зочин
Газрыг нь булааж хугацаа нь дууссан актлагдсан хог авчирч хүүхдүүдий нь алах л дутаж дээ үнэхээр харамсмаар хамаг газрыг нь дээрэмдээд авчихсан зэвүүн балиар новшнууд дээр үед хичнээн сайхан байлаа
2018/06/16 66.181.181.192