8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Наранхүү: УИХ-ын чуулганы ирц чухал асуудал биш

2018-06-15 10:10:00

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Энэ хууль батлагдвал, идэвхгүй, төрийн ажлаа хийдэггүй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдэж байгаа аж. Энэ хуулиар бол хамгийн түрүүнд Б.Наранхүү татагдах болзлыг бүрэн хангасан гэнэ.Тэгвэл хаврын чуулган эхэлсэн цагаас хойш бараг харагдаагүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү  чуулганд суусан байна.

Энэ үеэр хэвлэлийнхэн чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг талаар тодруулсан юм. 

Тэрбээр “Би хуралдаа суугаад л байгаа шүү дээ. 65 гишүүн улс орны хөгжлийн асуудлаа яримаар байна шүү дээ. Одоо тэгээд бандааш, левчик, ирц гээд олон түмэнд таалагдах асуудал руу анхаарлаа хандуулаад байх шиг санагдаад байна. Би нэг зүйлийг анзаарсан. Улс орон маань хөгжих ёстой. Та нар ажлаа хийгээд цалингаараа амьдардаг эдийн засгийг бий болгох хэрэгтэй.  Ард түмэнд таалагдах нэг өөр, хамгийн гол нь бодит эдийн засгийг тэлэх ёстой. Гадаад улс орны судалгааны ажил нэлээд хийж явлаа. Мөн нутагтаа ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болох хуультай холбогдуулан хэлэхэл ирц чухал асуудал биш. Өнөөдөр ирцийн асуудал яриад бүтэн нэг өдрийг алдаж байна.” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм.

Үүнээс харахад ирц хүрэхгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах тухай ярьж эхлэхэд гарч ирлээ ч гэж ярьж, хошигнож эхэлсэн гэнэ. Мөн түүний энэхүү тайлбараас харахад дунд ангийн сурагч хичээл таслаад явж байтал багш нь таарахаар "Багшаа би хичээлээ тасалсан ч даалгавараа хийж байгаа" гэдэгтэй агаар нэг санагдана. 

Д.Болор  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
2 пааргүй хвөвөлдөө хөлдүүс зундаа 7,8 сард бөгчим агааргүй байранд бүх ажилчид өвдөж жилийн 4 улирал бөөр зүрх уушиг харшил зэрэг өвчнөөр өвдөж их мөнгөөр эмчилгээ хийлгэсээр бна Наранхүү гуай
2018/06/17 139.5.219.146
зочмн
Хөөрхий амьтан энэ яваа насандаа л хагарах дөхсөн үр чин үлдэх хорвоо шүү дээ юу боджийн ммөнгө чухал уу склад болох байраа улсад түрээслээд дүнжингараваасаа тоймгүй их мөнгө хармаалаад цонхгүй.
2018/06/17 139.5.219.146
Зочин
Дундговь дуу хуурын өлгий нутгаа гэж хэдэн цаас гаргаад сайхан найр наадам зохион байгуулдаг хүнийг сонгоод л байхаас тэр нь хуралдаа суухгүй нөгөөхөө зохион байгуулах мөнгөө олох гээд зүдэрч яваа юм
2018/06/15 150.129.141.191
наранхуу
Мөнгө л чухал мөнгө л ялсан
2018/06/15 202.131.227.82
Жудаг
Энэ Наранхүү гэгч чинь харин ч нэг том тэнэгтдэг гаруу гүй юу?Их хуралд нэр дэвшихэд нь сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгаж дэвшүүлдэггүй юм байхдаа.Өөрийгөө гүйцэтгэх засаглал гээд ойлгочихоод явах шиг
2018/06/15 66.181.161.28
P
Zaluu mini uu gene ta sogtuu Bna uu
2018/06/15 103.229.123.52
зочин
Энэ нэг ийм гахайг сонгож явуулсан тэнэгүүд хэлж ярисаны сонсоо биз.дахиж ингэж тэнэгтэхээ болимоор бна.дундговийн тэнэгүү дээ.
2018/06/15 59.153.112.158
зочин
дундговийхон энэ нөхрийг биш шарга азаргыг нь сонгосон бол онох байж дээ, ядаж л хэдэн сайхан зүс өөдөө төл үлдэхгүй юу, ийм ч дүүрчихсэн төрийн түшээ байх гэж...
2018/06/15 66.181.160.35
Naranhvvgiin naiz
Naranhvvd irts chuhal bish,harin wagon dvvren hujaa tsagtaa irj irtsee bvrtgvvlj baival ene huuli
2018/06/15 182.160.32.166
Zochin
Чуулганы ирц бүрдэж байж л хуралддаг биш үү. Ирц чухал биш бол нэг гишүүн л хууль батлаад шийдвэр гаргаад яваад байна гэсэн үг үү.н. Наранхүү гишүүнээ. . .
2018/06/15 66.181.184.54
зочмн
Хуцдаг ,тэгээд хуралдаа суухгүй бол юу гэж зай бөглөдөг юм, бандааштай адилхан зайлах хэрэгтэй чиний хэрэг энэ төрд байхгүй
2018/06/15 202.179.27.8
zochin
Зөв ярьж байна, ард түмэн соэгосон юм чинь, ирц нэг чухал биш шүү дээ
2018/06/15 27.123.214.119
123
ТЭНЭГТЭЭРЭЙ, ТЭГВЭЛ ЗАЙЛААРАЙ
2018/06/15 202.21.115.78
Иргэн
Тэнэг сда
2018/06/15 202.70.34.70
247
Ийм гарыг хэн сонгочихвоо ,ямар говийхон билээ
2018/06/15 203.91.115.43