8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөллөө

2018-06-14 11:06:00

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асуулаа. 

Тэрбээр "Д.Гантулга гэх залуугаар далимдуулж эрх баригч нам залуучуудын улс төр дэхь оролцоог хумиж, хүний эрхийг зөрчих гэж байна. Энэ залуу алдсан байж болно. Д.Гантулгын алдаанд дөрөөлж Үндсэн хуульд "30 дээш насны хүн УИХ-д сонгогдоно" гэсэн өөрчлөлтийг оруулах гэж байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Залуусын улс төр дэхь оролцоог битгий боогдуул" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Олон нийтийн хэлэлцүүлгээр УИХ-д сонгогдох гишүүний насыг 30 дээш болгох ёстой гэсэн санал гарсан. Энэ саналд  УИХ-аас дүн, шинжилгээ хийж байна. Нийт иргэдээс гарч буй саналын давтамж өндөр байсан. Тэр бүү хэл 35, 40 настай байх ёстой гэсэн зүйл яригдсан. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг зарчмыг олон нийт хэлж түүнийг нь ажлын хэсэг дээр ярьсан. Залуусынхаа улс төр дэхь эрхийг хааж, боосон зүйлгүй. Энэ асуудлыг бүхий л шатандаа ярьж байж шийднэ. Бид гадаад, дотоодын харьцуулсан судалгаа болон нийгмийн амьдрал дахь нөхцөл байдлыг нь судлах болно. Гэхдээ заавал 30 настай байна гэж эцэслэн шийдээгүй. Ажлын хэсгийн түвшинд судалж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "Д.Лүндээжанцан гишүүн худлаа ярьж байна. Ард түмэн ингэж шаардаагүй. Дэлхий нийтэд залуу үеийн эрин эхэлж байна. Австари, Канад, Итали гээд олон улсын Ерөнхий сайд маш залуу хүн. Монголын залуучууд руу нулимах эрх байхгүй. Хуулиараа залуусын улс төрд сонгогдох квотыг нэмж өгмөөр байна" гэлээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараагаар Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих эсэхээр НУУЦ САНАЛ ХУРААЛТ-ыг явууллаа. 

Санал хураалтад 65 гишүүн оролцож тэдний 75 хувь нь дэмжлээ. Байнгын хороо өчигдөр хуралдаад уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Байнгын хорооны уг  тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн 83 хувийн саналаар дэмжлээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bold
Ene nöxriig chölöölööd orxixgvi shvv bas shiitgex torgox xeregtei.
2018/06/14 93.221.180.34
zZ
Ooroo icheed ali ert l buuh yostoi bn shd, guriiseer odii hurlee tegcheed bi buruugui zolios bolloo gd bh yum
2018/06/14 27.123.214.113
Иргэн
Залуучууд амьдралын хатуу хүтүүг мэдрээгүй, тулх сууж буйр суурьгүй хүмүүс УИХ гэдэг том сэнтийд сандайлснаас төрийн дархлаа их суларч байна???... Хойшид ч их анхаарах хэрэгтэй???...
2018/06/14 66.181.167.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment