Колумб улсад шумуулаас хүнд халддаг зика вирусын улмаас гурван хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Алехандро Гавириа мэдээллээ.Амиа алдагсадын шээс болон шүлснээс шинжилгээ авахад зика вирус илэрчээ. Гэхдээ зика вирус биеийн шингэнээр халдвар тараадаг эсэхийг тогтоогоогүй байна. Шумуулаас хүнд халддаг гэгдээд байсан зика вирус анх удаагаа бэлгийн замаар халдсан болохыг тогтоосон билээ.Зикагийн улмаас гурван хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын эрх баригчид олон нийтийн газраар ариутгал хийх, вирусын тээгч шумуулаас өөрийгөө хамгаалахыг уриалжээ.Мөн эмэгтэйчүүдийн 2018 оныг хүртэл жирэмслэхгүй байхыг уриалсан билээ.
Зикагийн халдвар авсан хүмүүс амиа алджээ
2016-02-09 14:00:00