8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчны зээлийн хүү 18 хувь болж буурлаа

2016-02-06 10:42:00

Малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа өчигдөр Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан 17,557 зээлийг 18 хувьд шилжүүллээ.Өнөөдрийн байдлаар Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл