8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-06-07 08:39:00

09:00 цагт Монгол Солонгосын Эрхтэн шилжүүлэн суулгалтын IV семинар УНТЭ-ийн 4 давхарын хурлын зааланд болно.

10.20 цагт Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд амжилттай оролцсон МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй Зэвсэгт хүчний баг тамирчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууна. 

11:30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотой зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11.00 цагт “Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аваръя” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороон дээр Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно. Тус арга хэмжээгээр хашаа сунгасан, сухар гудамж үүсгэсэн, өндөр хүчдэлийн дор буусан, үерийн аман дээр буусан зэрэг зөрчилтэй айл өрхүүдийг илрүүлж холбогдох шаардлагыг хуулийн дагуу тавьж иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг өгнө. 

11.30 цагт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийг хэлэлцэхдээ орон нутгийн Авто зам засвар арчлалт (АЗЗА) төрийн өмчит хувьцаат 20 компанийг бүрэн хувьчлах асуудлыг оруулсныг эсэргүүцэж Монгол авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос хэвлэлийнхэнд хандлаа.

12.00 цагт Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар нотлох баримт дэлгэж иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт НМХГ-аас Хан уул дүүргийн 13 дугаар хороонд /Био комбинат/ байрлах Эйч Эс Ресорт ХХК-ийн "Вивер сайт гольф" клубын зааланд Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан "Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага" сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулна.

14.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны "А" танхимд Урлаг, соёлын олны танил одуудтай салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын асуудлаар уулзалт зохион байгуулах гэж байна.

09:30-12:30 цагт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2018 оны 7-р сарын 1 өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын холбогдох яам, агентлагийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment