8o
Улаанбаатар хот
mobile menu

Парисын халдлагын гол сэжигтэнг хөнөөлөө

2015-11-20 09:29:00

  Өчигдөр Парисын хойд захын Сен-Дений тусгай ажиллагааны явцад Абаудыг устгасан талаар мэдээллээ. Хэдэн цагийн турш үргэлжилсэн ширүүн буудалцааны үеэр 2 эрэгтэйг устгаж,нэг эмэгтэй өөрийгөө дэлбэлсэн юм. Алагдсан 2 хүний нэг нь Абауд мөн болохыг хурууны хээгээр нь илрүүлсэн ажээ.Парисын прокурорын хэлснээр сэжигтэн этгээдүүд дараагийн алан хядах ажиллагаандаа бэлдэж, Дефанс дүүрэг юмуу онгоцны буудалд халдлага үйлдэхээр зэхэж байжээ. Абдельхамид Абауд гэх марокко гаралтай Бельгийн иргэнийг Францын Засгийн газраас 11-р сарын 13-нд Парис хотноо болсон алан хядах ажиллагааг зохион байгуулсан гол эзнээр нэрлэж,эрэн сурвалжилж байсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл