Саяхан Швед 80 мянган дүрвэгчийг албадан гаргахаа мэдэгдсэн юм. Тэгвэл мөнАвстрийн Засгийн газар 2019 он хүртэл нийт 50.000 цагаачийг эх оронд нь буцаах шийдвэр гаргажээ. Ингэхдээ эх оронд дайн самуун болоогүй, эдийн засгийн шалтгаанаар Австрид түр оршин суугаа Морокко, Алжир, Тунис, Гүрж, Монгол, Гамби улсын хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаахаар болсон байна.“10 хоногийн түргэвчилсэн” аргаар эхлээд сайн дураараа гарч явах боломж олгох гэнэ. Хэрэв ингээд гарчихвал 500 еврогийн урамшуулал олгох аж. Харин сайн дураараа гарахгүй бол хүч хэрэглэн албадан гаргах шийдвэрт хүрчээ.
Австрид байгаа монгол цагаачдыг нутаг буцаана
2016-02-12 10:42:00