8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа сүүлийн 3 жилд хийсэн ажлаа ард иргэддээ тайлагналаа

2015-11-20 09:25:00

Өмнөговь аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлангын хүрээнд Засаг дарга Б.Бадраа болон аймгийн удирдлагаар ахлуулсан ажлын хэсэг 11-р сарын 6-аас 15-ны хооронд бүх сум багт хүрч ажиллалаа. Мөн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг иргэд хөдөлмөрчиддөө хүргэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, цаашид орон нутгаа хөгжүүлэх тал дээр санал бодлоо хэлэлцсэн юм.

Түүнчлэн Даланзадгад сумын хэмжээнд “Бидний амжилт” нээлттэй өдөрлөгийг 11-р сарын 2, 3, 4-нд зохион байгуулж аймгийн ЗДТГ-ын бүх хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлагууд болон төсөвт байгууллагууд сүүлийн 3 жилд хийгдсэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа ард иргэддээ танилцуулж, байгууллага тус бүр иргэдэд үйлчилгээ үзүүлж, төр иргэн хоорондын харилцааг сайжруулсан арга хэмжээ боллоо.

Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга хоёрдахь бүрэн эрхийнхээ 3 жилийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнах зорилгоор 5Д хөтөлбөрийн хүрээнд 5 нэвтрүүлэг, “Өмнөговь аймгийг 2013-2016 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан” номыг хэвлэж иргэд хөдөлмөрчиддөө танилцууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мөнгө нь байхад бүгдийг хийнэ. Даанч өмнөговь-т хийх бүх ажлыг хүүхдүүд нь хийдэг. Тэр цалингаараа байр, машин авлаа юу шалгах хэрэгтэй
2016/04/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment