8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2015-11-20 09:04:00

09:00 цагт Пума Империал зочид буудалд БОНХАЖЯ болон Япон улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран "Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амжиргааг сайжруулах нь" болон "Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент" төслүүдийн нээлтийн үйл ажиллагаа болно.

 

10:00 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг хамтран Шуурхай албаны машин зорчих боломжийг хязгаарласан орц, гарцыг чөлөөлөх ажил хэд хэдэн байршилд болно.

 

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг энэ оноос эхлэн олгохоор боллоо. Энэ талаар мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Солонгосын мэргэшсэн зочид буудлын холбоо болон Монголын зочид буудлын холбоо хамтран хамтран санамж бичиг үйлдэнэ.

 

12:00 цагт Нийслэлийн II сургуулийн өргөтгөлийн нээлт болно. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор бага ангийн 22 бүлгийн 800 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм.

 

12:00 цаг Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment