8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймгийн есөн алдартан тодорлоо

2016-02-04 17:01:00

Энэ сарын 28-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, Өмнөговь аймгийн 2015 оны есөн алдартан шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж ажил үйлсээрээ тэргүүлсэн дараах иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2015 оны “ЕСӨН АЛДАРТАН”-аар шалгарууллаа.

“ЕСӨН АЛДАРТАН”

Оны шилдэг төрийн албан хаагчаар Баяндалай сумын Наран багийн Засаг дарга Жанчив овогтой Тогосмаа

Оны шилдэг ажилтнаар газар тариалан эрхлэгч Аюурзана овогтой Оюунтуяа –Оны шилдэг бизнесмэнээр “Ханбогд хурд” ХХК-ийн захирал Бат-Өлзий овогтой Наранбаатар

Оны шилдэг малчнаар Булган сумын Дэн багийн малчин  Даш овогтой Отгонсүрэн

Оны шилдэг эрүүл мэндийн ажилтнаар Бүтэн жаргал шүдний эмнэлэгийн эмч  Минж овогтой Ундармаа

Оны шилдэг боловсролын ажилтнаар 24-р цэцэрлэгийн эрхлэгч Намхай овогтой Цэрмаа

Оны шилдэг авъяастнаар Даланзадгад сумын Нэгдүгээр сургуулийн сурагч  Чулуунбаатар овогтой Мөнхболд 

Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто зам /аймгийн Засаг даргын Тамгын газар/

Оны шилдэг хөрөнгө оруулагчаар “Бандиа” ХХК тус тус аймгийн есөн алдартнаар шалгарлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл