8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа мэндчилгээ дэвшүүллээ

2016-02-04 16:57:00

Эрхэм хүндэт Өмнөговьчууд та бүхэндээ арвандолдугаар жарны гал бичин жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье.

Улиран одож буй хонин жил Өмнөговьчуудын хувьд амжилт бүтээл дүүрэн, онцлог үйл явдлаар баялаг сайхан жил байлаа. Монгол улсын гурван сая дахь иргэн говь нутагт мэндэлж, хүн амын тоо жаран  мянгад хүрлээ. Хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын төлөө эв санаа нэгдэн хамтран ажиллах их говийн тэнгэрлэг иргэд  өнөр өтгөн олуулаа болсон байна.

Тал дүүрэн бэлчих буянт мал сүргээ таван төрөлд нь өсгөж 85 жилийн түүхэнд байгаагүй 2055765 толгой мал тоолуулж, түүхийн хуудаснаа онцлох сайхан үйл явдал боллоо.

Говь нутгийн бахархал болсон тэмээн сүргээ хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, тэмээн сүргээ даруй 118584 мянгад хүргэсэн амжилттай байна. Монгол улс 367938  толгой тэмээ тоолуулсны  гуравны нэг буюу 110 гаруй мянган тоо толгой тэмээн сүрэг Өмнөговь аймагт нутаглан байгаа нь говь нутгийн  ард түмний  хөдөлмөр хичээл  зүтгэлийн үр дүн юм.

Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн тэмээдийг үүлдрээр баталгаажуулснаарИх говийн тэмээчид, малчид, тэмээг өсгөн үржүүлэхэд сэтгэл нэгтэй хөдөлмөрлөж байгаа иргэдийн зорилго биелж,  олон улс дахь тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлсэн төдийгүй тэмээчдийг алдаршуулах бүрэн боломжийг бүрдүүлж чадлаа.

Эрүүл иргэн говийн баялаг.

Аймаг орон нутгаа хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажилд  орон нутгийн төсвөөс 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх ая тухтай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барьсан анхны аймаг болж сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүллээ. Эрүүл иргэн говийн баялаг. Ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн оношилгооны аппаратуудыг байршуулснаар Улаанбаатар явж эмчлүүлэгчдийн тоог бууруулж, Өмнөговийн иргэд   Өмнөговьдоо  оношлуулж эмчлүүлэх боломж бололцоогоор  хангагдсан байна. Орон нутгийн чанартай автозамыг сүүлийн 3 жилд 2,2 дахин нэмэгдүүлж, зам засварын ажлыг хийснээролон асуудлыг цогцоор нь шийдсэн төдийгүй орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж 1272 өрхийг орон сууцаар хангаад байна.  Энэ бол бидний хамтдаа хийж бүтээсэн, хамтран ажилласан хөдөлмөрийн үр дүн юм.

Өмнөговь аймаг нь 1943 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдаж байсан бол эдүгээ 72 жилийн дараа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Мөн  Монгол улсын Ардын жүжигчин , Монгол улсын Гавьяат багштай болсны зэрэгцээ 78 хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан байна. Энэ бол  говь нутгийн хөгжил дэвшил, бидний хамтдаа хийж бүтээсэн ажил үйлсийг төр засгаас үнэлж буйн тод илрэл төдийгүй цаашид хийж бүтээх, илүү их  хөгжиж дэвших итгэл хүлээлгэж байгаа хүндлэл гэж  ойлгож байна.Алслан одож буй хонь жил Өмнөговьчуудын хувьд амжилт бүтээл дүүрэн сайхан жил байлаа.

Тэнгэрлэг говийн  зон олон та бүхэн ирж буй гал бичин жилдээ амжилт бүхнээ бататгаж,  Элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан  Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sainaa
mundag hun yum bishuu
2016/02/05 103.17.108.42
ӨМ
Жинхэнэ Идээчин Уугаачин чинь одоо, Энэ Нөхөр шүү дээ! Бурхан түүнийг мэдэжугаа2
2016/02/04 103.17.108.42
Zochin
Ene baliar hudlaa tsarailsan hun baina.
2016/02/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment