8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2018-05-21 17:15:00

Энэ сарын 18-ны өдрийн 20:00 цагт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т) тус багийн харьяат иргэн Б (27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй) гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 30 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.

Өнгөрсөн ням гариг буюу тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар “Хөөтэй чих” уулын эргэн тойронд 70 км газар явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл