Багш, эмч нар ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гадаа суултаа үргэлжлүүлэхээр болжээ. Тэд Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхан энэ оны II улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьсан.
Мөн тэд нэн даруй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг шаардаж буй. Засгийн газраас энэ бүхэнд хариу өгөөгүй тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргааныг албан ёсоор эхлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.