8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ 7 хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

2018-05-21 15:53:29

Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн нөхцөл байдлын тухай мэдээ хүргэе. Өнгөрсөн шөнө Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар нойтон цас, бороо орсон байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч зарим газраараа нойтон цас бороо орж, салхи шуургатай байхыг анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын төвөөсөө зүүн урагшаа 90 км зайд орших Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар ойн түймэр ассан хэвээр байна.

Одоогоор тус аймаг болон нийслэлийн онцгой байдлын, аврах тусгай ангийн нийт 180 орчим алба хаагч түймрийг унтраахаар голомт дээр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр салхи ширүүссэний улмаас түймэр газар авчээ. Мөн өнгөрсөн шөнө хувийн өмч, эд хөрөнгө, объектод гарсан нийт 4 дуудлага иржээ. Тиймээс иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Мөн өнгөрсөн баасан гарагийн 20 цагт гэрээсээ гараад сураггүй болсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 27 настай иргэнийг Онцгой байдлын газрын алба хаагч, орон нутгийн нийт 25 иргэд эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар тус сумын “Хөөтэй чих” уулын эргэн тойронд 70 км газар явганаар хайсан боловч олдоогүй байна. Тухайн хүн нь унаж татдаг өвчтэй учраас харсан үзсэн хүн байвал холбогдох газарт мэдээлэхийг хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл