8o
Улаанбаатар хот
mobile menu

“Оюутны хөгжлийн зээл”-ийн бүртгэл дууслаа

2018-06-03 11:54:00

Монгол Улсын Засгийн Газрын 46-р тогтоолоор батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгох хяналтын тоо батлагдаж ирсэн тул зээл авах оюутнуудыг бүртгэж эхэлжээ. Иймд 2018-2019 оны хичээлийн жилд тус зээлд хамрагдах оюутнуудад хэд хэдэн шаардлага тавьж буй аж. Үүнд:

-Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх

-Дүнгийн шалгуур

-Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт /ОХҮГ-аас авна/

-Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх /

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбарСургуулийн голч дүнгийн тодорхойлолт

-Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувьТухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт /багц цагаар/

Эдгээр шаардлага хангасан оюутнуудын материалыг тавдугаар сарын 01-нээс зургадугаар сарын 01-ний өдрийг дуустал хүлээн авахаар болсон билээ. Энэ дагуу бүртгэлийн хугацаа дууссан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tarav
Ochij ochij ene avgai baihdaa yahav. Enkhboldiin ulaan hamgaalagch mongol turiin dampuural.
2018/05/21 166.137.10.63