Өнгөрсөн 7 хоногт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Цэцийн гишүүнээр буцаж томилогдох хууль эрхзүйн үндэслэл байгаа. Гэхдээ би болохгүй. Та нараас залхаж байна” гэсэн тайлбарыг өгсөн нь хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл энэ 7 хоногт Д.Сугарыг чөлөөлж түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүнийг сонгох юм байна. Түүний оронд сонгох хүний нэр ч яригдаж эхэлсэн байна. Тодруулбал, Д.Сугарын оронд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болсон талаарх мэдээлэл гарч эхлэв.
Ерөнхийлөгч болон УИХ-ын даргаас цэцэд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан байна. Улмаар өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Д.Болор