8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаврын тариалалт талдаа орлоо

2018-05-20 16:26:29

Булган аймгийн хэмжээгээр энэ хавар 45,0 мянган га талбайд тариалалт хийх юм. Одоогийн байдлаар улаанбуудай 42550 га талбайд тариалахаас 21747 га талбайд үр суулгаж, тариалалт 51,0 хувьтай байна.-Энэ сарын эхний 10 хоног хүйтэвтэр, сэрүүн байснаас тариалалт 10-наас эхэлсэн. Үр тарианы үрлэгээ энэ сарын 25 гэхэд дуусах төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд их халуун байгаагаас бусад үр тариа болон тосны ургамлын тариалалт жигдрээгүй байгаа гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярьлаа.

Тус аймгийн хувьд энэ хавар “Жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлж, “Чацаргана” төслийн шугмаар сум бүрт чацаргана тариалж эхлээд байна. Чацаргана тариалах талбайг олгож, хашаа, суулгац нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон гүйцэтгүүлж байна. Зарим суманд бэлтгэлээ бүрэн хийж чацарганы суулгацаа тарьж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл