-1o
Улаанбаатар хот
mobile menu

ISO стандартууд Монгол улсын ирээдүйг тодорхойлно

2016-02-04 12:47:00

British Standards Institution – Британы Стандартын Байгууллага (BSI) нь Монгол улсад олон улсын удирдлагын тогтолцооны ISO стандартуудыг нэвтрүүлэх, сургалт боловсрол олгох болон байгууллагуудын удирдлагын тогтолцоог баталгаажуулах үйл ажиллагаагаа энэ оноос эхлүүлсэн байна. Энэ байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ганболдын Билгүүнтэй хийсэн ярилцлагыг уншигч таны анхааралд толилуулж байна.


- Та байгууллагынхаа тухай манай уншигчдад танилцуулна уу?

- BSI нь дэлхийн ууган, хамгийн нэр хүндтэй стандартын байгууллагаар зүй ёсоор тооцогддог ба орчин үеийн стандартууд, сургалтууд болон баталгаажуулалтын салбарт дэлхийн хөгжлийн хандлагыг тодорхойлогч олон улсын төв болон хөгжиж ирсэн.

- BSI нь 100 гаруй жилийн түүхтэй дэлхийн ууган стандартын байгууллага ба олон улсын стандартын ISO байгууллагыг үүсгэн байгуулагч нь юм.

- Сүүлийн 10 жилийн хугацаанд BSI нь өөрийн нэр дор АНУ-ын KPMG болон First Advantage Co., Германы Eurocat болон NIZ Cert, Австралийн Benchmark Cerification, Британы Germanisher Lloyd (GLSC) зэрэг компаниудын баталгаажуулалтын бизнесийг нэгтгэснээр өөрийн байр суурийг хэмжээлшгүй бэхжүүлсэн юм.

- BSI бусад баталгаажуулалтын байгууллагаас ялгарах онцлог нь юу байдаг вэ?

- BSI бусад баталгаажуулалын байгууллагаас ялгагдах гол онцлог нь зөвхөн стандартуудын сургалт, хэрэгжүүлэлт, аудит, баталгаажуулалт хийдэг төдийгүй эдгээр стандартуудыг боловсруулан гаргаж олон улсын түвшинд танилцуулан хөгжүүлдэгт юм.

- BSI-ын зохиосон зарим түгээмэл стандартаас дурьдвал:

ISO 9001 | Чанарын удирдлага

ISO 14001 | Байгаль орчны хамгаалал

ISO / FSSC 22000 | Хүнсний аюулгүй байдал

OHSAS 18001 | Хөдөлмөр болон эрүүл мэндийн хамгаалал

ISO 27002 | Мэдээллийн аюулгүй байдал

ISO 20000 | IT сервисийн удирдлага

ISO 50001 | Эрчим хүчний удирдлага

ISO 22301 | Бизнесийн тасралтгүй байдал

ISO 55000 | Хөрөнгийн удирдлага зэрэг маш олон стандартууд байгаа. 

- BSI-ийн ялгарах бас нэг онцлог нь харилцааны ил тод тунгалаг байдал юм. Дэлхийн аль ч өнцөг буланд хоногийн аль ч цагт таны ажил хэргийн түншүүд таны гэрчилгээ хүчин төгөлдөр болохыг шалгах боломжтой. Энэ мэдээллийг манай аль ч вэб хуудсанд байдаг олон улсын мэдээллийн сангаас харна. Энэ тунгалаг ил тод байдал нь таны байгууллага захиалагч байгууллага, хөрөнгө оруулагч байгууллага, үнэлгээний байгууллага зэргийн тендерт оролцож байгаа үед онцгой үнэ цэнэтэй байдаг.

Холбоос линк нь: www.bsigroup.com/en/Assessment-and-certification-services/Client-directory

Түүнчлэн, BSI нь Английн хатан хааны зарлигаар байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага ба өөрийн шийдвэрүүдэд гадны аливаа нөлөөллөөс ангид буюу хараат бус байдлыг эрхэмлэдэг. Тиймээс, BSI-ийн баталгаажуулалтыг дэлхий нийтээрээ онцгойлон эрхэмлэж хүлээн авдаг болохыг эдийн засгийн статистик мэдээлэл болон манай клиент байгууллагуудын хөрөнгийн биржууд дээрх рейтинг баталж байдаг.

BSI нь ижил төрлийн байгууллагуудаас хамгийн шилдэг нь ба нэртэй хяналтын байгууллагуудад туслалцаа үзүүлж байдаг, үүнд:

  • Lloyd’s Register
  • Bureau Veritas
  • SGS
  • DNV
  • TUVs

- BSI гэдэг дэлхийн брэндийн үйл ажиллагааны цар хүрээний талаар?

- Энэ цагт BSI нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж яваа стандартын болон сургалт, баталгаажуулалтын байгууллага ба 175 орны 90 000 байгууллагад үйлчилгээ үзүүлж байна.

BSI нь ажил хэрэгч хүрээлэлд онцгой нэр хүндтэй. Тухайлбал, хөрөнгийн зах зээлүүдийн статистикаас харахад FTSE (Лондон)-ийн хөрөнгийн биржийн индексд ордог байгууллагуудын 75%, Fortune 500 (АНУ)-ийн шилдэг компаниудын 52%, Hang Seng (Гонконг)-ийн 42%, Nikkei (Япон)-ийн 47% нь BSI-ийг сонгосон байдаг.

- BSI нь клиент байгууллагынхаа амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

- BSI-ийн сургалт, баталгаажуулалтын үйлчилгээг авахыг дэлхий даяар олон арван мянган амжилттай байгууллагууд эрхэмлэдэг. Тэдний заримаас дурьдвал:

- BMW, DuPont, Exxon Mobil, BP, Shall, Pfizer, Motorola, Boeing, Cisco, WalMart, Dell, HP, Johnson & Johnson, Microsoft, Philips, Siemens, GE, GM, Ford, Alcoa, Boeing, BAE Systems, HSBC, American Express, Citi, Barclays, Yahoo, Hitachi, Astra Zeneca, Cable & Wireless, Centrica, Cadbury, LG, Vodafon, Electrica, Rolls Royсe, Sony, Ricoh, Sharp, Pioneer, Toyota, Honda, Mercedes Benz, Mitsubishi, Samsung, Sanyo, Fujitsu, Carlsberg, Heineken, Diageo, British Pub Association, UEFA, KPMG, PwC, Deloitte, Saudi Aramco, Exxon Mobil, British Petroleum, Royal Dutch Shell, Chevron, Kuwait Petroleum, Qatar Petroleum, Total зэрэг олон байгууллага байдаг.

BSI-аар үйлчлүүлдэг байгууллагуудын үнэт цаас мэдэгдэхүйц хурдацтай өсдөг ба хөрөнгө оруулалтын өгөөж нь (ROI, ROS, ROA) зах зээлийн дундажаас тогтмол дээгүүр үзүүлэлттэй байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

- BSI нь Монгол улсад ямар туслалцаа үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

- BSI нь Монгол улсын засгийн газрын хүсэлтээр Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн чадавхийг бэхжүүлэх, Европын болон олон улсын тэргүүний стандартуудыг Монголын хөрсөнд буулгах зэргээр тус байгууллагад техникийн туслалцаа үзүүлж байгаа Европын Холбооны 3 жилийн хугацаатай төсөл дээр ажиллаад жил гаруй болж байна.

- Цаашид мөн сургалт, баталгаажуулалтын байгууллагын хувьд Монголын төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудад удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэн баталгаажуулах, мэргэжлийн удирдлагын тогтолцооны аудитор, сургагч багш болон зөвлөхүүдийг сургаж чадавхжуулах зэрэг ажлуудыг өрнүүлж байна.

- Бид уншигч олонд Европ, Америк, Азийн аль ч орны мэргэжилтнүүдээрээ үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ мөн Монголын анхны үндэсний сургагч багш, менежментийн тогтолцооны аудиторуудаар дамжуулан үйлчилгээгээ хүргэхээр болсоныг Танд мэдэгэдэхэд таатай байна.

- Монгол улсын байгууллагуудыг биднээс хүссэн сургалт болон баталгаажуулалтын үйлчилгээг өөрийн байранд болон олон нийтийн сургалтуудаар хүлээн авах талаар бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

- Бидэнтэй 80308535, 99000906 утсаар болон undarlaa.battogtokh@bsigroup.com хаягаар харилцаж таны ирээдүйн амжилтыг хангах үнэ цэнэтэй үйлчилгээнүүдэд хамрагдахыг урьж байна. Мөн манай www.bsigroup.com вэбсайтаар олон төрлийн сургалтын (white papers) материалууд болон бусад үнэ цэнэтэй ил тод мэдээ мэдээллийг авч ISO стандартуудын талаарх мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломтой байгааг хүргэхэд таатай байна.

- BSI баталгаажуулалтын байгууллага цаашид юу хийхийг зориж байна вэ? 

- Цаашид BSI-ийн сургалт болон баталгаажуулалтын үйлчилгээг Монгол улсад BSI-ийн дэлхий даяар байрлах оффисууд дахь экспертүүдийг болон Монголын экспертүүдийг оролцуулан гүйцэтгэхээр зорин ажиллаж байна.

Ярилцлага өгсөн таньд байярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
Oke0qq http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment