Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-ний өдөр дуусгавар болсон. Түүний ороны хүнийг сонготол тэрбээр энэ ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй. Гэхдээ түүний орны хүнийг даруйхан тодруулбал тэрбээр уг албан тушаалаасаа буух билээ.
Сэтгүүлч энэ талаар түүнээс тодруулахад "Хуульзүйн орчин байгаа, надад хүсэл алга. Бушуухан чөлөөлөгдөөд та нараас холдмоор байна" гэсэн хариулт өгсөн байна. Д.Сугартай хамт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагвын бүрэн эрх дуусч байна. Мөнхүү өнгөрсөн жил Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байгаа юм.
Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ буувал түүнийг Эрдэнэтийн хэрэгт холбогдуулан шалгах эрх нээгдэх юм.