-10o
Улаанбаатар хот
mobile menu

Алслагдсан чиглэлүүдэд микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна

2016-02-04 12:31:00

Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм байна.  Сар шинийн баярын өдрүүдээр хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах юм.
Харин сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.
Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment