8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг өмгөөлөхөө болив

2016-02-04 11:56:00

Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсаны хэрэгт Ц.Баасандорж өмгөөлөл үзүүлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдрөөс өмгөөлөл үзүүлэхээ больж байгаа аж. Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа бичихдээ: "2015 оны 11-р сараас 2016 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд байгаль хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав хохирогч Төмөрсүхийн өмгөөлөгчөөр ажиллалаа. Ажиллах хугацаандаа Хөвсгөл аймагт очиж ажиллаж, Улсын Ерөнхий Прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хөвсөл аймгийн прокурорын газар, Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт удаа дараа хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтүүд гаргаж, гэмт хэргийг шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс хийж болох бүх л ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөллийн мэргэжлийн туслалцаа үзүүлсний төлөө нэр бүхий сэтгүүлч, огт харьцаж байгаагүй зарим нэг хүмүүс гүтгэсэн, доромжилсон, илт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж нэр хүндэд минь халдаж, доромжилж цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болохоо мэдэгдсэн.

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг илрээсэй, гэмт хэрэг хийсэн этгээдүүд баригдаж ял шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаа олон иргэдийн адил өмгөөлөгч миний бие өөрийн чадах зүйлээрээ тусалъя гэсэн сэтгэлээр ямар ч хөлс мөнгө, зардал авалгүй энэхүү хэрэг дээр 3 сарын турш талийгаачийн аав Төмөрсүхтэй хамт ажилласан ба олон нааштай үр дүн гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарсан гүтгэлэг, доромжлол, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор талийгаачийн аав Төмөрсүхтэй ярилцаж байгаад энэхүү хэрэг дээр ажиллахаас татгалзаж, энэ нь талийгаачийн хэргийг шалгах ажиллагаанд илүү хэрэгтэй гэж үзлээ.

Цаашид энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нарын мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нэр хүндийг нь гутаан доромжлох, гүтгэх үйл ажиллагаа явагдахгүй гэдэгт итгэж байна. Талийгаачийн аав Төмөрсүх, ар гэрийнхэн болон бусад бүх хүмүүсээс хүлцэл өчье." гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
haramsaltai
yg yu n bolohgu bolchood tatgalzsan ym bol, herew mongo tolbor n asuudal bga bol omgoolliin holsiig ard tumen chine dor n bosgood l ogchine shd
2016/02/22 103.17.108.42
hen daramtlaad bgaan
Hen yaj daramtlaad bgaag ni zarlaad uguuch alaad ugii ted nariig.
2016/02/04 103.17.108.42
yAG bATTSEREG TOLJ HARAGDAACH. TER CHIN UURUU HOGIIN EMEE AVCH UUJ CHADDDAGGUI AMITAN SH DE. ARCHAAAGUI HUNII YUMAAR HUUDEGNEH GESEN ZANTAI
2016/02/04 103.17.108.42
erdene
aragguidee Mungugui hund huul uilchilhee baisan shuu dee.Ene bol tuiliin unen.3sar ajillasnii hulsiig Baigal hamgaaluuldag yam, Battsereg said garagchihgui dee.Tertee tergui tatvariin mungu shuu dee.
2016/02/04 103.17.108.42
Za mongol gedeg ulsiin huuliin bguullaguud tur zasag gamshigiin hemjeend hurch ard tumnii auylgui bdal amid yavah erkh bur musun ustjee. Ene baliar bohir gutamshigiig hen yamar uls turiin huchnuud bii bolgov.
2016/02/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment