-10o
Улаанбаатар хот
mobile menu

Дохиололтой бөхөнгүүдийн хоёр нь үхжээ

2016-02-04 09:16:00

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон “Бөхөн хамгаалах сүлжээ баг” хамтран өнгөрсөн оны есдүгээр сард монгол бөхөнд сансрын дохиололтой хүзүүвч зүүж эхэлсэн. Бөхөнд зүүсэн хүзүүвч нэг жил, гурван сарын хугацаанд мэдээлэл дамжуулах бөгөөд холбогдох мэргэжилтнүүд бөхөнгүүдээс 2015 оны есдүгээр сарын 3-наас өнгөрсөн сарын 3 хүртэлх хугацаанд “ирүүлсэн”, 93 хоногийн мэдээллийг боловсруулж дуусчээ. Дээрх байгууллагууд найман эм бөхөнд хүзүүвч зүүснээс нэг нь Хүйсийн говьд 25 хоноод, бас нэг нь Шаргын говьд 15 хоноод үхжээ. Тэднийг махчин амьтад болон зуданд өртсөн байж болзошгүй гэж бөхөн хамгаалагчид таамаглаж байна. Хүйсийн говь дахь нэг бөхөн 93 хоногт 1240 км зам туулсан байна. Энэ нь бөхөн хоногт дунджаар 13.3 км нүүдэллэсэн гэсэн үг. Хамгийн бага нүүдэллэсэн нь хоногт 7.6 км зам туулжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
turuu
huurhiid uu hevterdee hulduzh osgoson bna geseen
2016/02/04 103.17.108.42
ган
энэ бол бодит ажил
2016/02/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment