-1o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: З.Энхболдод гомддог, болдог бол Н.Энхбаярт УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлын ч өгмөөр байна

2016-02-04 08:38:00

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Өнөөдөр улс төрийн хүрээнд танай намын санхүүжилт, хандивтай холбоотой асуудал нэлээд яригдаж байна. Тэр дундаа танай намын ЕНБД Г.Шийлэгдамбын холбогдоод байгаа хэргийг талаар?

-Энэ бол зөвхөн МАХН-ы асуудал биш ээ. Манай намуудын асуудал. Миний хувьд эвсэлийн бүлгүүдийн гишүүдээр гарын үсэг зуруулаад хэлэлцэе гээд 2012 оноос хойш З.Энхболд, Н.Алтанхуяг гишүүд нартай манай намын дарга уулзаад зохицуулаач  гэж байсан. Г.Шийлэгдамба даргыг МАХН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга байхад нь дэмжиж байсан, тэгээд Эрүүл мэндийн сайд болоход нь ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг нь ав гэж намын даргадаа хэлж байсан. Г.Шийлэгдамба намын санхүүжилт мөнгө босгох ёстой хүн гэж маш олон удаа хэлж байсан. Бид нарын хувьд давхар дээлтэй юм шиг харагдаж байгаа боловч бодитоор авч үзэхэд аливаа намуудад байдаг л зүйл шдээ. Энэ хуулиа л өөрчлөх хэрэгтэй. Бид намын санхүүжилтийг шийдэе гэж байгаа бол төрөөс дэмжлэг авах ёстой, эсвэл бизнесийнхэний гар хөлийн хяналтанд орох. Мөнгөтэй хүмүүс ирэх сонгуулиар гарах юм шиг байна лээ. Өмнөговьд уул уурхайн босс, Дорноговь аймгаас бас нэг мөнгөтэй хүн, Баянзүрх захын эзэн гэх мэтчилэн олон мөнгөтэй хүмүүс орж ирэх гэж байна. Мөнгөтэй хүн мөнгөгүй хүнээ барьж иддэг хорвоо болсон юм байлгүй дээ. Үүнийг зохицуулж шударга ярьдаг, юм хийдэг УИХ-д орж ирээд хууль тогтоож, санал гаргадаг хариуцлага тооц гэж шахдаг, хэн нэгний барьцаанд ороогүй, бүдүүлгээр хэлэхэд төмсөгдүүлээгүй хүнийг  гаргая гэх юм бол намын санхүүжилтийг шийдэх хэрэгтэй. Ер нь мөнгөтэй хүмүүсийн улайрал мөнгөгүй хүмүүсийг хүнд байдалд оруулж байна.

Өнөөдөр Г.Шийлэгдамыг Ерөнхий нарийн бичгийн даргаар байлгасан нь  бидний буруу болж байгаа юм. Давхар дээлтэй байлгасан нь буруу. Одоо манай УИХ-д давхар дээлтэй бүлгийн дарга байгаад л байна. Энэ чинь болохгүй байхгүй юу. Давхар дээлтэй хашдаг албан тушаал, болдоггүй албан тушаал гэж байна. Би жишээ нь УИХ-ын гишүүн, МАХН-ы ЕНБД-ыг хийж болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр надад давхар цалин орж болохгүй. Уг нь бол улс төрийн албан тушаалтан гэдэг утгаараа болох юм шиг боловч, би орлогоосоо өөр орлого олох гээд байгаа юм. Яг үүнтэй адилхан байхгүй юу. Үүнийг соль гэж хэлээд намдаа адлуулаад л явдаг. Намайг янз бүрээр хэлээд л Н.Энхбаяр даргынхаа өр рүү өшиглөлөө, намынхаа эсрэг байна гээд л хэлдэг. Би зөвийн талд л зогсдог.

-Та намын дарга Н.Энхбаярт Г.Шийлэгдамбын ЕНБД-ын суудлыг ав гэж хэлэхэд ямар хариу хэлж байсан вэ?

-Зөндөө хэлж байсан. Яг сольчих хүн олдохгүй байна. Г.Шийлэгдамба шиг дайчин, намын төлөө ажиллах сайн олдохгүй байна гэж хэлж байсан. Гэхдээ энэ ч бас үнэн. Намын ЕНБД гэдэг бол ямар ч хүний аргыг олоод ажиллах чадвартай байх ёстой. Тэр бүхний аргыг нь олоод эв нэгдлийг бариад нүүр царай болоод явж байх ёстой. Г.Шийлэгдамба хувь хүн талаасаа маш сайн хүн. Тухайн үедээ Г.Шийлэгдамбын оронд ажиллах сайн олдохгүй байсан юм шиг байна лээ.

-Өнөөдөр таныг МАХН-д сандал суудлын үнэ хэд байдгийг зарлана гэсэн мэдээлэл гарч байсан?

-Худлаа. Би ямар ч тийм яриагүй. Би твиттэрт тэгж жиргээгүй.

-Намдаа идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа гишүүд татвар төлөх ёстой. Шадар сайд Ц.Оюунбаатар нэг ч төгрөг намдаа өгөөгүй, аваагүй гэж байна лээ.  Та намдаа хандив өргөж байсан уу

-Намдаа хандив өгч байсан. Өгөх ёстой учраас өгч байсан. Миний найз нөхдүүд гэж байна. Найз нөхдүүдээр дамжуулаад “Та нар хууль тогтоомжид нийцүүлээд намд дэмжлэг туслалцаа үзүүлээч” гэж хэлж байсан. Тэр хүмүүс намд дэмжлэг өгч байсан байх. Надад ирээд өгсөн гэж ч хэлж байгаагүй, манай намынхан ч гэсэн өгсөн шүү гэж хэлж байгаагүй.

-Тэгэхээр та хувиасаа бол мөнгө өгч байгаагүй гэсэн үг үү?

-Би одоо мөнгөгүй хүн чинь юугаараа өгөх юм. Би чинь цалингаараа амьдардаг хүн.

-Өчигдөр нэгэн иргэн мэдээлэл хийж МАХН-д 5, 10 гэхгүй хандив өг, би хувиасаа 500 мянган төгрөгний хандив өгч байна гэж мэдээлэл хийлээ. МАХН бол жижигхэн компанитай адилхан санхүүтэй гэж хэлж байсан?

-Үнэн. Өнөөдөр ний нуугүй үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр даргыг харж амьдарч байгаа ш дээМАХН өөрийн байргүй, ажилчид нь таван жил цалин аваагүй олон хүн байгаа. Нам тусдаа үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. Яагаад манай нам МАН-аас салсан бэ гэвэл ард түмэнтэйгээ нийлье, бизнесмэнүүд нийлээд Ардын нам гэсэн 90 жилийн түүхтэй намыг нэрэн дор нуугдаж МАНАН-г үүсгэсэн. Тэд сайхан намын нэртэй, сайхан төрийн албан хаагчдын сүлжээтэй, хэвлэл мэдээлэлтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй байгаад байгаа. Тийм учраас эд нар монголын ард түмнийг талцуулж байгаа хүмүүс. Тийм учраас бид МАНАН-ийн эсрэг болъё гэж хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь мөлхөж, тал талаасаа юмаа цуглуулж энэ намын төлөө явж байгаа.

-Таныг намынхаа эсрэг болсон гэсэн мэдээлэл гарч байгаа. Та 2016 онд эвсэлээс нэр дэвших үү?

-Би 2016 онд нэр дэвшихгүй. Харин би юу хийсэнээ ард түмэнд тайлагнаж, юу хийх вэ гэдгээ хэлнэ. Ард түмэн хэнийг сонгох ёстой вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Төрийн мөнгөөр ТҮЦ тарааж байгаа, ядаж байхад 4000 хоригдол шоронгоос гарахад өөрийнхөө тойргийн 50 хүнд 1 сая төгрөг өгч байгаа, тийм хүмүүс УИХ-д хэрэггүй. Ард түмэн юм хийж чаддаг хүнийг сонгох хэрэгтэй. Би ард түмэндээ тайлангаа гаргасаны төлөө ард түмэн намайг дэвш гэвэл дэвшинэ, хэрэггүй гэвэл дэвшихгүй. Дэвших үү, яах вэ гэдгээ ард түмнээс асууна. Одоо хэд, хэдэн тойрог дээрээс асууж байна.

-Сонгогдоод 4 жил боллоо. Өөртөө ямар дүн тавьж байна?

-Хамгийн анх УИХ-д ороод Монгол судлалын академийг байгуулсан. ШУ академ ад үзээд л байсан. Үнэндээ бол өнөөдөр Күнзийн академ, Япон судлалын төв ч гэх шиг ингэж Монгол Улсын соёлыг зэрэмдэглэж болохгүй. Бид нар Буриадад очоод Монгол судлалын төв гэж байгуулчаад  “Яаж гурилтай хоол хийдэг юм, монгол ахуй ямар байдаг юм бэ” гэдгийг тайлбарлах давхар хилээ манах санаагаар Монгол судлалын академ гэж байгуулж УИХ-ын тогтоол батлагдсан. Эрүүгийн бүх хуулиудын өөрчлөлтийг оруулаад Эрүүгийн байцаан шийтгэх хууль, нөгөө сэтгүүлчдийг хорихоо болиоч гээд өргөн барьсан. Шонхор шувууг худалдан борлуулахыг хориглох хууль өргөн бариад хэлэлцэх гэхээр ажлын хэсгийн гацаачаад байна. Гэхмэтчилэн 26 хууль өргөн барьсан.

Өнөөдөр популизм гэж юу гэсэн үг вэ, юу ч хийдэггүй хийрхдэг хүнийг хэлдэг. Тэгэх ёстой ингэх ёстой гэж хэлдэг. Миний хувьд юу гэж хэлээд байгаа вэ гэхээр популистуудыг шүүмжлэгчидтэй хутгаад байна. Би бол болохгүй байгаа үед шүүмжилдэг, засахын төлөө хууль санаачилдаг. Би З.Энхболдод гомддог. Энэ хүн АН-ын дарга байж болно, би яагаад гомдоод байгаа вэ гэхээр миний өргөн барьсан хуулиудыг гацаагаад байгаад нь гомдоод байгаа. Ардчиллын өлгий болсон, Эрдэнэт, Хөвсгөл, Хэнтий аймагт хэлмэгсдийн үр хүүхдүүд байдаг. Тэд нар 1990 онд ардчиллын буянд нуруу тэнийлээ, хэлмэгдсэл зогслоо гэж хэлдэг. 207 мянган төгрөгний тэтгэвэр авдаг 72-90 насны 400 ахмадын тэтгэврийг 307 болгоод өгөөч гуйсан. Тэгэхэд З.Энхболд ямар сайн хууль вэ гээд хамт гарын үсэг зурчихаад хуулийг минь оруулахгүй байна. Би тэр өвөө, эмээ нарын өмнөөс ичээд байна. Ахмадын холбооны нэрийг барьсан хэдэн улс төрчид мэдэгдэл гаргасан байна лээ. О.Баасанхүү гэдэг хүн хэлмэгдэлийн хууль санаачлах нэрээр хөгшчүүдийн сэтгэлээр тоглосон байна гэсэн байна. Би нөгөө хэлмэгсдийн үр хүүхдүүдийг дуудаад “би та нараар яаж тоглосон юм бэ?” гээд асуусан. Уучилаарай, ёстой эвгүй юм болсон байна гээд л хэлж байсан. Энэ хүмүүсийн өмнөөс би л яваад байгаа байхгүй юу. Хуулиа өргөн барилаа, батлуулъя гэж байгаа.

Би орж ирээд хамгийн түрүүн Хууль зүйн сайдын шалгаач гээд АТГ-т хандсан. Өнөөдрийг хүртэл шалгаагүй байгаа. Би хэнд нь боогдож, хаагдах юм. Эцсээ хүртэл шударга ёсны талд л зогсоно. Намайг тоохгүй байна, муулна, шоолно тэгээд дагана. Яагаад би итгэлтэй байгаа вэ гэхээр зөвхөн хийсэн юмаа л тайлагнана. 25 жил зогссон Петро чайна Дачин дамсаг гэдэг компанийн 100 км замыг би тавиулчихлаа. Одоо үүнийг цаашаа явуулая гэхээр “Шонхор” фракцийнхан саад болж байна. фракцгүй нам гэсэнээ фракцтай болчихсон. Шөнийн 23.00 цагийн үед надтай хамт явсан УИХ-ын гишүүнийг утасдаад дуудаад авч ирсэн. Та нар боддоо тэр шөнө 1000 км цаанаас дуудаад аваад ирсэн. Надаах О.Баасанхүү чинь хамаг юмыг чинь илчлэх гээд байна. Чи наашаа ир, битгийн оролц гээд дуудсан. Хуульч хүн баримттай юм ярьдаг. Өнөөдрийн Г.Шийлэгдамбын асуудлыг  ганцхан МАХН-ы асуудал мэтээр биш Монгол Улсын асуудал. Би Г.Шийлэгдамбыг шоронд битгий ороосой гэж хүсэж байна. Энэ хүний ЕНБД-ын суудлыг эртхэн авчихгүй яав даа гэдэг дээр монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Намын тогтолцоо нь өөрөө буруу байгаа юм. Намаа удирдсан хүн намын санхүүжилтээ шийдэх ёстой. Үнэн хэрэгтээ МАН-ын дарга М.Энхболд, Ц.Элбэгдорж гээд бүгд л ийм байгаа.

-Намын санхүүжилтийн асуудлыг шийдэж шилэн  болгохгүй бол олон Г.Шийлэгдамба хохирох юм биш үү?

-Шилэн болгохгүй гэсэн. АН миний хуулийг авахгүй байгаа. З.Энхболд “Чи мөнгөний хууль өргөн барьсан байна лээ, авахгүй” гэсэн. Нүүр, нүүрээ хараад тулаад уулзвал арай худлаа гэхгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан хууль нь шилэн биш, ширэн болгох хууль байсан. Олон намууд одоо борооны дараахь мөөг шиг гарч ирэх юм шиг байна лээ. Тэр хууль хүссэн намаа гаргадаг, хүсээгүй намаа унагадаг, тийм л хууль байсан. Би тэр хуулийг дэмжихгүй байгаа.

-2012 оноос хойш Н.Энхбаяр Шадар сайд болох тухай яриа яригдаж байна. Магадгүй цагаан сараас өмнө Шадар сайд болно гэсэн бор шувуу ч нисэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Болох ёстой. 2012 онд болох ёстой гэж яриад шоронд оруулчихсан. 2012 ял шийтгэл аваагүй байсан юм. Тэгсэн Өршөөлийн хууль гээд 264 гээд заалт байдаг. Эрүүгийн хуулийн 264-ийг 2009 оны Эрүүгийн хуулиар өршөөсөн байдаг. Ингээд хуулиа мөрдөхгүйгээр ял өгсөн. Н.Энхбаяр даргыг Шадар сайд болно гэж байхад шоронд хийсэн. Одоо ахиад болох гэж байхад ямар нэгэн аргаар саад хийж байна гэж ойлгож байгаа. Шадар сайд гэдэг суудал Н.Энхбаяр даргад халтай суудал. Монголын ард түмнийг тэнэг гэж битгий бодоорой.  Болдог бол Н.Энхбаярт УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлын ч өгмөөр байна яагаад гэвэл энэ чинь намын дарга байхгүй юу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Medrel muutai iim amitan dahij tord bitgii uzegdeesei.. Eniig hen songosiin Enkhbayar l jagsaalt gej iim alia amitan gargaj irsen sh de.. Icheesei..
2016/02/05 103.17.108.42
амжилт
Зөв
2016/02/05 103.17.108.42
bold
odoo l xen gedgee medrex bolj tom tom ym jriad jbsan ym
2016/02/05 103.17.108.42
hahahaha
2016/02/05 103.17.108.42
Urgamal
MAXH ene nam demjigchid zob setgeltei humuus l haragdah baih shuu
2016/02/05 103.17.108.42
ard tumen
Minii Duu uhaan bodloo tsehtseleed daraa ni ter sonuul monguulaa yaridaa
2016/02/04 103.17.108.42
энэ одоо юу гэсэн үг вэ? ердөөсөө ойлгохгүй байна. "25 жил зогссон Петро чайна Дачин дамсаг гэдэг компанийн 100 км замыг би тавиулчихлаа."
2016/02/04 103.17.108.42
Элбэгбалай
Чи харин тэр Элбэгээ болон түүний хужаа нөхдийг дагаад Монголоос зайлаарай
2016/02/04 103.17.108.42
Хаха
Чи харин тэр Элбэгээ болон түүний хужаа нөхдийг дагаад Монголоос зайлаарай
2016/02/04 103.17.108.42
баяр
зөвөөө зөв
2016/02/04 103.17.108.42
Зочин
Шийлэгдамбыг намын сахүүжилт гэж чухал ажлыг хариуцдаг гол хүн болохоор нь түүн дээр тагнаж чагнах ажиллагаа явуулж байгаад барьж авах ,улмаар Энхбаярыг түүгээр дамжуулж авилгад холбогдуулж ,сонгууль дөхүүлж байгаад шоронд хийх бодлого явагдаад байна. МАН
2016/02/04 103.17.108.42
Unendee Shiilegee avliga avaad barigdsan sh dee barigdaagui bol yah baisniig hen medej bgaa yum be
2016/02/04 103.17.108.42
zochin
enhbayar bol odoogiin lider
2016/02/04 103.17.108.42
Монгол улсын гурав дахь ерөнхиилөгч таныг дэмжиж байна. Та хэзээ нэгэн цагт улсаа удирдах болно. зөвхөн цаг хугацааны асуудал гэж бодож байна. Танд эрүүл энх . аз жаргал. амжилтыг хүсье.
2016/02/04 103.17.108.42
элбэгдорж нар хандивыг хэдэн тэрбумаар нь авсан тухай яригдаад таг болдог. жишээ нь авгай нь рио тинтогоос болормаа сандаа 2,5 сая доллар авсан нь батлагдсан биз дээ. яагаад ийм ноцтой хэргийг шалгахгүй байна. Энхбаяр л хадны мангаа юм уу?
2016/02/04 103.17.108.42
зочин
За за бид тэгээд бүгдээрээ дахиад та бүхнийг сонгох уу. Аль алиныг нь сонгохгүй ээ.
2016/02/04 103.17.108.42
ЦАГААН САР
ЗӨВ ШҮҮ
2016/02/04 103.17.108.42
Яг үнэндээ Монголчууд ёстой хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Н.Энхбаярыг өмөөрмөөр байна. Арайч дээ Элбэгдорж оо. Эрхэм ерөнхийлөгч Элбэгдорж та Н.Энхбаяраас ядуу байлаа юу? Түүнээс илүү шударга байлаа юу? Таны , чиний Баярцогт, Дорлигжав, П.Цагаан нар
2016/02/04 103.17.108.42
Энхбаяр
Овоо гайгүй юм болов уу гэсэн орон гаран нөхөр байна.
2016/02/04 103.17.108.42
Zorig
Элбэгдорж тэргүүтэй эрх баригчид луйварчид, эх орноо худалдагсад Энхбаярыг Монголын ард түмэнд муу хүн, муухай хүн, дээрэмчин хулгайч дарамтлагч гэж харагдуулах гэж тагнуул цагдаа, АТГ болон бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг ашиглан өдөр бүр гүжир мэдээл
2016/02/04 103.17.108.42
Masta
Энэ Баасанхүү гишүүнийг овоо шударга хууль ч хүн байх гэж дэмждэг бсан чинь одоо авлига аваад сууж бгаа хүнийг шоронд оруулахгүй буруу юм хийгээгүй аргаггүй эрхэнд авсан гэхнээ. Хүн хүнээ аргаггүйн эрхэнд алчбал хүн алаагүй болохнээ.
2016/02/04 103.17.108.42
irgen
Enhbayar mongol ylsiin turiig samraagyi,mongol ylsiin ashigt maltmal bayalag gazar nytgiig zarj karmaalaagyi hyn shu dee tegehed saihanbileg Bayartsogt Sy Batbold Bayar geed mongol ylsiin bayalgiig zarj ideed zuv zygeerl yavaad baih um daa yagaad ed nar l
2016/02/04 103.17.108.42
Zochin
Balai enkjbayarig demjij yu hineeuls hugjihgui henees ushuuguu avah u henig unagaj henig deeshine gargah uu gesen tim l horchin um hih hundee hamt bga naminhaa nuhdig zolioslool uuruu l deeshee garch bval gesen bodoltoi muu hun
2016/02/04 103.17.108.42
Өнөөгийн энэ хүнд нөхцөлд Н.Энхбярыг дэмжихээс өөр ямарч зам байхгүй. Энхбаяр хүн алхаас бусдыг хийсэн байж болно, гэхдээ л дэмжихээс өөр арга алга. Энэ бол бодит үнэн
2016/02/04 103.17.108.42
АРД
ЭНЭ НЭГ ОЙМСНЫ ГӨЛӨГ УЛААН ЦАГААН ТВИТТЕРТЭЭ БИЧЦЭН Л БАЙСАН ШДЭЭ ИНГЭЖ ЭРГЭЖ БУЦАЖ ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙСЭГДЭГ АЦНУУД ТА НАР ТЭР УРТ ШАР ДЭЭЛТ АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЗЭГ ЭНХЭЭГЭЭ АВААД МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛЖ ҮЗЭЭРЭЙ ХӨГИЙН ЖҮЖИГЧИН
2016/02/04 103.17.108.42
ENHBAYRIIG DEMJITSGEEYE
Huue nuguu Shiilegdamba chini enhbayr namiig hagalan butargasan.Baasanhuu ch gesen tuund gomdoj yavaa geed bsan chini ene shudarga zaluu uneniig helsen bol eruusuu Enhbayriig shadar said bolgohgui gesen elbegdorjiin yavuulga bsan um bn.Enhbayriig demjinee
2016/02/04 103.17.108.42
иргэн
энэ хэвлэлийнхэн бичиж байгаа юмаа алдаагүй бичээсэй
2016/02/04 103.17.108.42
баасан авгай нь
Энхбаярыг дэмжинээ. ямар зоригийг алсан биш.200 тэрбумын хэрэгтэн жастин каплаг батүүлтэй үгсэн хуйвалдаж зугтаалгасан биш.эх орныг минь зарсан биш. эм си эстэй нийлж спирт бал бурмыг хувьчилж авсан биш. авгай нь рио тинтогоос 2,5 сая доллар авсан биш.жол
2016/02/04 103.17.108.42
ЭНХЭЭ
ЁСТОЙ ДОНГОСДОГ ГӨЛӨГ БНА,ЧАМАЙГ ХЭН СОНГОДОГИЙН
2016/02/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment