Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар 2016 онд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өчигдөр /2017.02.06/ Төрийн ордноо болж, дүнгээ гаргав.
Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ.
Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үг хэлж, оролцогчдод амжилт хүсэв.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар
/Зүүн гар талаас/ УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Саранчимэг, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж