-1o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гүндалай оюуны өмч хулгайлсан эсэхээ мэдээлнэ

2016-02-04 07:37:00

МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон гэнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн асан Л.Гүндалай  “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment