Баруун Африкийн Гана улсын Акан омгийн хаан Эрик Ману 6000 гаруй ядуу иргэнээ тэжээхийн тулд Канадад гурван жил цэцэрлэгчээр ажиллаж байгаад саяхан эх нутагтаа эргэн иржээ.
”Канадад ажилласан нь надад маш том туршлага боллоо. Би өв соёл, уламжлалаа хамгаалах ёстой. Одоо ажиллаж олсон мөнгөөрөө нутгаа тохижуулж, цэцэрлэгжүүлнэ. Канадад байхдаа би хүн эгэл даруу байх ёстойг даргаасаа ойлгож мэдэрсэн” хэмээн залуу хаантан ярьжээ.
Түүний Канад дахь захирал нь Сюзан Уатсон хэмээх хатагтай бөгөөд “To The Moon and Back” санг үүсгэн байгуулж, омгийнхонд хувцас, эмнэлгийн хэрэгсэл, хүүхдийн сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, зөөврийн компьютер зэргийг тусламж болгон илгээсэн байна.