
Сөүлийн гудамжинд байрлах баримлыг энэ сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж, сүйтгэсэн билээ. Тэгвэл энэ баримлыг дахин сэргээн, засварласан байна. Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий баримлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгө 20 сая төгрөгөөр бүтээсэн байна.



