8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд: Чухал асуудлуудаа хэлэлцэхгүй байсаар хаврын чуулганыг дунд нь орууллаа

2018-05-10 17:30:00

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ыг чухал асуудлуудаа хэлэлцэхгүй байна хэмээн шүмүжлэв.

Тодруудбал, тэрбээр "Энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувийг өнгөрүүлж байна. Харин энэ хаврын чуулган хуралдах хугацааныхаа талаас илүүг өнгөрөөгөөд байгаа. Гэтэл улс оронд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхгүй хойш нь тавиад, урсгал асуудлыг хэлэлцсээр байна. Хэрвээ энэ сарын өнгөрүүлчихвэл энэ чуулган ямар ч үр дүнгүй болох гэж байна. УИХ-ын бүтцийн байгууллагуудаа бүрэн ажиллуулж чадахгүй байж шинэ бүтэц байгуулаад эхэллээ. Тухайлбал, цахим бодлогын дэд хороог байгуулаад, сөрөг хүчний гишүүдийг оруулаагүй. Уг дэд хороо сошиал, олон нийтийн сүлжээний эрх чөлөөг хянах, боох тэр чиглэлд рүү явахаар харагдаж байна. Энэ мэтээр хүний эрхийг боох, хаах асуудлыг хэлэлцээд байдаг. Харин хүний эрхийн асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулаад байна. Би хүний эрхийн дэд хорооны асуудлыг олон удаа чуулган байнгын хорооны хуралд тавьж байна. Гэтэл УИХ-ын амин чухал бүтцийн нэг болох хүний эрхийн дэд хороог өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байна. Юу нь болохгүй байгаа юм бэ Д.Хаянхярваа дарга аа. Танай бүлэг энэ асуудлыг яриад, хүний эрхийн дэд хороог удирдлагатай болгож өг. Тус хороогоор хэлэлцүүлэх асуудал олон байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment