УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргын асуудлыг хэлэлцлээ. Тус хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлсэн юм.
Байнгын хорооны олонхийн саналаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн нэр дэвшүүлснээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргад дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул Ёс зүйн дэд хорооны даргыг ийнхүү шинээр томиллоо.