Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, АТГ-ын дарга, дэд даргыг солих эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас АТГ-ын удирдлагуудыг солих эрхзүйн үндэслэлгүй гэж үзлээ.
АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Харин Ерөнхийлөгчийн зүгээс солихоо мэдэгдэж, улмаар олон нийтийн санал асуулга явуулсан. Уг санал асуулгад хамгийн олон санал авсан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ.