8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуулиудын лабораторид хугацаа нь дууссан бодис их байжээ

2016-02-03 14:19:00

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй химийн бодисын тооллого, судалгаа явуулжээ. Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулсан энэ судалгаагаар 50 гаруй сургуулийн химийн лабораторид хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 гаруй кг химийн бодис хадгалагдаж байгааг тогтоосон байна. Үүнээс гадна найман дүүргийн 41 сургуулийн химийн лабораторид нэр хаяг нь тодорхой бус 400 нэр төрлийн 332 кг бодис, 500 орчим төрлийн 251 кг химийн болон ашиглах боломжгүй бодис байжээ. Дээрх химийн бодисыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Аврах тусгай ангийн хашаан дахь зориулалтын агуулахад аваачиж ангилан ялгаж, хадгалсан аж.Ингэснээр 50 гаруй мянган сурагч, 3000 гаруй багш, ажилчдыг химийн бодист хордох эрсдэлээс хамгаалсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл