8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймагт газар хөдөлжээ

2018-05-07 17:20:00

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Балгасан голын Булаг хаяа гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т/, тавдугаар сарын 7-ны өдрийн 04:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын дарга нараас тодруулжээ. Тухайн газар нь 2 малчин айл нутагладаг бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment