8o
Улаанбаатар хот
mobile menu

СБД-ийн Засаг даргыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

2018-05-07 12:37:00

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг огцруулах асуудлыг тус дүүргийн МАН-ын бүлгийн гишүүд хөнджээ. Тодруулбал, ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид огцруулахаар гарын үсэг зурж, яаралтай хуралдаан зарлах шаардлага хүргүүлжээ. Яаралтай хуралдаанаар засаг дарга Х.Болормаагийн ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдлыг хэлэлцэж, огцруулах тухай асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаа аж.

Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн үзэж буйгаар, Засаг дарга Х.Болормаа нь удаа дараа хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд гаргасан байна.

Төлөөлөгчид Х.Болормаа нь хоёр жил Засаг даргаар ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй. Дүүргийн газар хэлтсийн дарга нар, албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, хамаатан саднаа ажилд авдаг. Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 620 сая төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment