8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар галуутай холбоотой цуурхалд мэргэжлийн байгууллага хариулт өглөө

2018-05-07 12:18:29

Хар галуу буюу Тураг гогойны тоо толгой эрс өсч, нуурын загасны нөөцөд ноцтой хохирол учруулж байна гэсэн мэдээлэл сүүлийн хэдэн жил тасралтгүй дуулдах болсон. Мөн хятадууд хар галууны хүзүүнд дохиолол  суулгаж монгол руу ихээр илгээсэн гэсэн мэдээлэл ч мөн гарсан. Тус мэдээлэлтэй  холбоотойгоор Монголын шувуу хамгаалах төвийнхөн мэдэгдэл гаргаж, тайлбар хийжээ.
 

Монголын шувуу хамгаалах төвөөс гаргасан мэдэгдэлд “Тураг гогой (хүмүүсийн нэрлэдэгээр Хар галуу) бол бидний санаа зовох зүйл ерөөсөө биш. Манай орны гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюулд оруулж байгаа сөрөг хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг. Загас битгий хэл гол, нуур нь бүхэлдээ экосистемийн хэмжээнд аюулд орох үзэгдэл ихэссэн. Үүнд голын эхэнд байгаа уурхай, буруу ажиллагаатай усан цахилгаан станц гээд маш олон зүйлсийг дурдаж болно. Загас барьдаг хүмүүс тороо гол, нууранд үлдээнэ, тэр олон торонд нь жил бүр байнга олон мянган загас үхэж байгаа гээд тоочвол дуусахгүй их. Гэтэл Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар бүр докторын ажлууд байдаг. Тураг гогой болон бусад усны шувуудын сангас нь нуурын хурдас, фосфорын эргэлтэнд чухал ач холбогдолтой төдийгүй нуурын ёроолын ургамалын ургалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь тухайн нуурын загасны түрс аюулгүй, амжилттай үржих нөхцлийг бүрдүүлдэг байна. Манай хуучны шувуу судлаачдын 1960-70 оны бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг Тураг гогой (хар галуу) хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тэд эртнээс л нуурандаа өөрийнхөө идэш тэжээллийг идсээр ирсэн байгалийн тэнцвэрт байддлыг нөхцөлдүүлэх зохилдлогоотой байдаг. Иймд шувуунаас буруу хайх ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Үүнээс гадна загас иддэг өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал зөндөө тайлбарыг олж болно. Өөрсдийн хоолыг идэж буй Тураг гогойд санаа зовохоос илүүтэй хүний зүгээс үзүүлж буй бусад зүйлтэй тэмцэх шаардлагатай байна. 2011 онд Өгий болонТэрхийн цагаан нуураас загасны зуу гаруй хаягдсан тор цуглуулсан баримт байгаа. Түүнд нь хэдэн зуун загас орооцолдон үхсэн байсныг шувуу судлаач баримтжуулсан. Ийм л байдалтай бид загас агнаж, сөрөг нөлөө үзүүлж тэрийгээ шувуу руу тохсоор иржээ. Мэдэхгүйн гай гэж энэ, хүмүүс бид сайн мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж загас, шувуу гэлтгүй олон амьтан, ургамалыг үгүй хийж байгаа Дэлхий дээрх цорын ганц амьтан. Ямар нэг зүйл амьтдын тоо толгойг зохицуулж болдог. Хамгийн гол нь шинжлэх ухааны судалгааг хийлгэж, нөлөө байгаа эсэхийг тогтоон, түүнд үндэслэсэн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай байдаг юм” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
зочин
Монголын шувуу хамгаалах төвийнхөн гэдгийн ард хүний нэр бичих шаардлагатай байна. Эзэнгүй худлаа юм бичих бас л төөрөгдөл
2018/05/07 49.0.218.60
Арай арай
Manai mongolchuud arai l teneg setgelgeenii yadyyrald orood suuldee byr zygeer bgaa ekologiin тэнцвэрээрээ байгаа амьтанд ч халтай болжээ хятад хар галуу оруулж ирсэн ч гэх шиг яаахаараа ийм тэнэг
2018/05/07 117.102.187.40
Хихх
Нуур гол дэлбэлж загас агнадаг нөхдүүд л буруутай.
2018/05/07 66.181.187.254
  • Recent
  • Most Read
  • Most Comment