8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар Зүүн аймгуудад ажиллаж байна

2018-05-06 15:30:00

-ЗАРИМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭВ -

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 4-6-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт байрлах холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд явсан юм.

Зүүн аймгуудад хийсэн салбарын сайдын ажлын эхний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Улаан болон Мухарын ордоос  хар тугалга, цайрын хүдэр олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-аас эхлэв.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тус компанийн баяжмал боловсруулах цех, хаягдлын далан, далд уурхай болон ажилчдын амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа. 

“Шинь шинь” ХХК 2016 оноос энэ оны 4-р сарын 30 хүртэл нийт 1.15 сая тн хүдэр олборлож, 1.25 сая тн хүдэр баяжуулжээ. Мөн 73147 тн цайр болон хар тугалгын баяжмалыг үйлдвэрлэн, БНХАУ руу экспортолсон байна.  Өнөөдрийн байдлаар компанид үндсэн болон туслан гүйцэтгэх компанийн нийт 680 орчим монгол хүн ажиллаж буй. Компанийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн сараас эхлэн монгол ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа болон Дорнод аймгийн ЗДТГ хооронд 2018 оны хамтран ажиллах гэрээний асуудал хэлэлцээрийн шатанд явж байгаа талаар уулзалтын үеэр хэллээ. Харин тулгамдаж буй асуудлын тухайд, эрчим хүчний хангамж дутагдалтай, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд байгааг дуулгав.

Сайд Д.Сумъяабзар компанийн удирдлагуудад орон нутгийн ЗДТГ-тайгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах, монгол ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, сургах, Монгол Улсын хууль, дүрэм журмыг чанд сахин, байгальд хор хөнөөл багатай ажиллах зэрэг үүргүүдийг өгсөн юм.

-“АДУУНЧУЛУУН”-НЫ УУРХАЙ ЛИЦЕНЗЫН ДАВХАРДЛААС ҮҮДЭН, ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ-

Томилолтын хоёр дахь өдөр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийг 63 жилийн турш эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж байгаа “Адуунчулуун”-ы нүүрсний уурхай дээр очлоо. Уурхай нээгдсэн цагаасаа ил болон далд аргаар олборлолт явуулж, 28.4 сая шоо метр хөрс хуулж, 14.9 сая тонн нүүрс олборложээ. “ДБЭХС” ХК-аас гадна аймгийнхаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдийг нүүрсээр хангадаг байна. 2017 оны байдлаар нүүрсний уурхайгаас улсын төсөвт тэрбум 157 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

1999 онд хувьчлагдсан “Адуунчулуун”-ны уурхайн хувьд өнөөдөр лицензийн маргаантай байдал томоохон асуудал болоод байгааг сайд Д.Сумъяабазарт дуулгав. Тодруулбал, “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн 029А лицензтэй 400 га талбайгаас 2009 онд 134 га газрыг МАК ХХК-д давхцуулан олгожээ. МАК ХК-ийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5104.3 га газрыг хамарсан хоёр лицезийг эзэмшиж, уг талбай дээрээ одоогоор хөрс хуулалтын ажлыг явуулж байна. “Адуунчулуун” ХК лицензын маргаанаас болж давхардсан газартаа олборлолт явуулах боломжгүй болжээ. Хэрвээ асуудлаа шийдвэрлэж чадвал дахиад 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Учир нь уг давхардсан лицензтэй талбайг 40-50 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн таамаглажээ.

“Адуунчулуун”-ны нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал ““Адуунчулуун”-ы нүүрсний уурхай олборлолт явуулах талбайгүй болж, Дорнодын цахилгаан станц нүүрсний нөөцгүй болох, цаашлаад эрчим хүчний хязгаарлалт хийх хүнд байдалд орсон. Хүнд байдалд орсон үед уурхайн үйл ажиллагаа, уулын техник технологитой газар дээр нь салбарын сайдыг өргөн бүрэлдэхүүнтэй ирж танилцаж байгаад талархаж байна” гэв. Иймд Ашигт малтмал газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 62.4, 62.5, 62.6 дахь заалтаар зохих шийдвэрээ хугацаа алдалгүй гаргахыг компанийн удирдлагуудаас хүслээ.

Сайд Д.Сумъяабазар “Адуунчулуун” ХК-ийн удирдлагуудыг лицензийн асуудалтай холбоотой хүсэлт, бичиг баримтуудаа яаралтай гаргаж өгөхийг хэлж, үүнээс болж эрчим хүч доголдож болохгүй гэлээ. УУХҮ-ийн сайдын ажлын айлчлал “Петрочайна Дачин Тамсаг”, “Цайрт минерал” зэрэг компанудад очиж ажилласнаар үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
шийдвэр гаргаж чадахуу
2018/05/07 139.5.217.42
geologch
ene boh songogdsonoosoo hoish tuvt tenesen ihenh tsagaa ongotsond ongorooson gj tenegtsen. ajilaa hiigeechee. tsairt mineralaar orooch. ulaanii ord Zn gadna busad metal Au-Ag, U hichneeniig gargasan?
2018/05/07 103.57.95.105
Tenemel
Mongo yreed teneed l baih ium,yamar ch yr dyn alga,ard tymen yaduu smidarsaar l,Pi..GAAX tyi
2018/05/07 27.123.212.136
бөх
Д.Сумъяабазар бөх зугаалаад юм үзэж нүд тайлна гэдэг болж байна уу
2018/05/07 112.72.8.2
Цуцлаач
МАК-ийн Нянтайшир С.Баяраас лиценз авчихжээ
2018/05/06 66.181.190.127
  • Recent
  • Most Read
  • Most Comment