БНХАУ-ын иргэд жилдээ ганц болдог уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгвэл баярын өдрүүдэд давхардсан тоогоор нийтдээ 2.91 тэрбум хүн улс дотроо зорчино гэсэн тооцоо гарчээ. Энэ нь өнгөрсөн жил 2.81 тэрбум зорчигчийн хөдөлгөөн бүртгэгдсэнтэй харьцуулбал 3.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед хүмүүсийг аюулгүй байдлыг хамгаалах, дэг журам сахиулахаар 2500 гаруй цагдаа дайчлагджээ.
Хятадын Цагаан сараар 2.9 тэрбум хүн улс дотроо зорчино
2016-02-11 12:24:00