Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцэх товтой байгаа аж. Тодруулбал, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай болон Монгол Улс, Уругвай Улс хоорондын хэлэлцээр батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газар хуралдаж байна
2018-05-02 14:09:34