-10o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-руу зорчих визний журамд өөрчлөлт орлоо

2016-02-03 12:30:00

Өнгөрсөн долоо хоногийн турш БНСУ-руу зорчих визэнд өөрчлөлт орох талаар нэлээд мэдээлэгдсэн билээ. Тэгвэл БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгох журамдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ БНСУ-руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод хөнгөлөлтийг үзүүлэхээр тогтсон байна.

Тухайлбал БНСУ-руу зорчих олон удаагийн визийг 6-7 шалгуур үзүүлэлтээр 1-3 жилийн хугацаатай олгодог. Шалгуур үзүүлэлт дотор олон удаагийн виз мэдүүлэгч нь сүүлийн хоёр жилийн дотор OECD-ийн гишүүн 30 орнуудаас хоёрт нь зорчсон байх гэсэн шалгуур байдаг. OECD-ийн гишүүн орнууд гэдэгт Шенгений орнууд, Япон, БНСУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг бусад улс орнуудад хөгжлийн тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн 30 орон багтсан байдаг ажээ. Эдгээр орнуудаас сүүлийн хоёр жилд хоёр улсад заавал зорчсон байх гэсэн заалтад хөнгөлөлт үзүүлж, дээрх 30 орны аль нэгд нь зорчсон байхаар шалгуурыг хөнгөвчилжээ. Cүүлийн хоёр жилд гэсэн хугацаа заасан заалтыг ч авчээ.


Шенгений орнууд, Япон, БНСУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ-руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.


Түүнчлэн БНСУ-руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий  татвар төлөгч байх ёстой гэсэн шалгуур бий. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ.

Мөн БНСУ-ын их дээд  сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг. Хэлний бэлтгэл, курст суралцаж буй бол 7000 ам.доллар, их дээд сургуулийн оюутан бол 15 000 ам.долларын батлан даалт гаргадаг. Тэгвэл БНСУ-д суралцагч оюутан БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй дээрх санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна. Энэхүү хөнгөлөлт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Үүнээс гадна БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөн удаа зорчсон болон тус улсад хугацаа харгалзахгүйгээр нийтдээ тав болон түүнээс дээш удаа зорчсон иргэдэд  олон удаагийн виз мэдүүлэх эрх нээгджээ. Аялал, амралт, эмчилгээ үйлчилгээ, бизнес эрхлэх зэрэг олон шалтгаанаар БНСУ-руу монгол хүмүүс зорчдог. Тэдгээр иргэд Монголдоо ирээд дахин визэнд орохын тулд 90 хоног хүлээдэг. Тэгвэл энэ сарын эхнээс эхлэн заавал 90 хоног хүлээлгүйгээр визэнд орох боломжтой болсон байна. Ингэхдээ тус улсад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон бол чухам ямар шалтгаанаар тийн удсан болохоо албан ёсоор баталгаажуулах учиртай ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Aylaliin wiz meduuled tatgalzsan hariu awsiimaa odoo surguilaar ogwol boloh bolwuu
2016/02/05 103.17.108.42
Aylaliin wiz meduuled tatgalzsan hariu awsiimaa odoo surguilaar ogwol boloh bolwuu
2016/02/05 103.17.108.42
Aylaliin wiz meduuled tatgalzsan hariu awsiimaa odoo surguilaar ogwol boloh bolwuu
2016/02/05 103.17.108.42
zochin
Sain bnuu vizend orood 3 sar hvleeh tamga taruulsan bol yahuu zaaval 3saraa duusgaj baij oroh uu
2016/02/04 103.17.108.42
nerer yahgeev
60 honogos deesh hugatsagar aylaj bolno biz de olon jil niigmiin daatgal tulsunih 90 honog aylaj bhgui niyu bna aylsanaa batalgaajuulah ymar hereg bnaa huuhdiinhe huuhdig harj bgad irsen yaj batalgaajuulah bj bnaa
2016/02/03 103.17.108.42
emchilgee, surgaltand hamragdsan bol batlah barimt, gerchilgee l hereg boloh baihdaa
2016/02/03 103.17.108.42
Yaj batalgajulah qe
2016/02/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment