8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн алба хаагчид 6 хүний амь аварчээ

2016-02-03 12:22:00

Цагдаагийн алба хаагчид гал түймрээс хүний амь аварчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо "Баянголын ... тоотод гал гарч байна" гэсэн мэдээлэл өнгөрөгч ням гарагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэв журмын цагдаа Н.Барбаатар, дэд ахлагч Г.Чингис нар ажиллажээ. Цагдаагийн алба хаагчид тус тоотын “....” хүнсний дэлгүүрт гал гарч, иргэн Б /эрэгтэй, 52 настай/, А /эрэгтэй, 12 настай/ нарын зургаан хүний амийг аварч,  эмнэлэгт хүргэж өгсөн байна. Гал түймрийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар  ангийн алба хаагчид ажиллаж унтраасан бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Amjilt husie! Zurgiig ni niitlesen bolohoor bodit medeelel bh?! Gehdee setguulchid mini medee, medeellee sain sudalj nyagtlaj bgaach ee?! News.mn dr yag ene medeelliig Ontsgoigiin gal sunuugchid avarsan gj bichsen bh yum, tsagdaa ontsgoi hamtarch ajillasa
2016/02/04 103.17.108.42
Ulziisaikhan
Khunii ami avarsan khumuust tur temdeg ugukhuur 1 say tugrug uguuch
2016/02/03 103.17.108.42