Яг одоо Төрийн ордонд "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага" хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна.
Тэрбээр " УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлууд их хөндөгдөх боллоо. Тиймээс УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ хаврын чуулганд гишүүдийн сахилга батыг сайжруулж, ёс зүйг сайжруулж ажиллана. Ард түмнээс сонгогдсон гишүүдийн үүрэг хариуцлага бол УИХ-ын чуулганы үйл ажиллагаандаа оролцох юм. Гишүүд хурал тасдаж, хоцорч байна. Үүнийг засч сайжруулах ёстой. Зарим улсад ёс зүй зөрчсөн парламентын гишүүдээ санхүүгээр нь торгодог юм байна. Мөн тодорхой хэлэлцүүлэг, хуралд оролцуулахгүй байх, үг хэлэх эрхийг нь хасах, гишүүний эрхийг нь түр түтгэлзүүлэх, хариуцлагагүй ажилласан мэдээллийг нь олон нийтэд мэдээллэх зэргээр арга хэмжээ авдаг юм байна. Харин манайд аль нь тохиромжтойг хэлэлцэнэ" гэлээ.
ШУУД БИЧЛЭГИЙГ ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.