8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав

2018-05-01 13:11:00

УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулах шаардлагыг гаргаад байгаа. Түүнийг Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан хэмээн үзэж огцруулахаар болсон гэж буй. "Хотгор шанага"-ын уурхайг зарсан асуудлаар өчигдөр нэвтрүүлэг гарсан. 

Тэгвэл энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн байр, суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хотгор шанагын” уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн л энэ.  Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мөнхбаясгалангийн ээлжит драм. Хүний нэр төрийг баллахдаа мэргэшсэн авгай даа
2018/05/01 103.26.194.71
харамсаж байна
УИХ д ийм хулгайч нар сонгогдсон гэхээр гутаж байна. Төрсөн нутагтаа 850 сая төгрөг салхинд хийсгэсэн байна. Хариуцлага яагаад тооцолхгүй байна даа??? Уурхайг зарсан баримт нь байхад яагаад хариуцлага
2018/05/01 122.201.31.140
Мал
Газрын доорх ард түмний баялгийг танай ах дүү нар гадаадынханд зарчихаад байхад хэнэггүй ч гүй биеэ өмөөрөөд би оролцоогүй гээд хуцаж байдаг арчаагүй амьтад төр удирдаад явах юмдаа.
2018/05/01 85.159.201.7
и
Ч. Хүрэлбаатар болон ах нар нь Хотгор шанагын уурхайг луйвардахад оролцоогүй, мөнгө аваагүй юм бол сэтгүүлч Мөнхбаясгаланг шүүхэд өгөөч. Шүүх дээр очоод нүдний булай болох учраас ЧАДАХГҮЙ ШДЭЭ ККК.
2018/05/01 66.181.178.131
Ичээч
Увсын 2 гишүүн ичих булчирхайгүй нүүр нь хувирахгүй гүрийдэг хулгайчууд вэ
2018/05/01 103.212.119.165
Saraa
Caircan xvn bna. Gvriigeed duusahaar siidjee. Deer ní tom mafie bna gej bodogdoj bna
2018/05/01 194.228.76.51
Ард
За бичлэг бүгд л үнэн бсан шдээ новш минь
2018/05/01 66.181.189.95
zochin
hurelbaataraa odoo boliochee yagaad ingeed guriigeed bgaa har huur ve chi zugeer l unenee huleegeed ulsaa hohirolgui bolgoood amar taivan amidraachee ingen ingen uilan duugarch tord ajillaj yaadiin be
2018/05/01 59.153.112.189
boliochee
Torson ah nar,bas tuslah geed baigaa 3 huniig ogt tanihgui yu tegeed? hun unemshmeer um yari l daa.
2018/05/01 202.179.27.132
kkkkkkkkkkkkkkkkkk
uneniig guivuulahdaa yu ch gej gucaj bolno.erh medeltei deeree baasaa tseverleh gej ih ch meriij guriij bna daa?hel amnaas garch erh ymbataigaa uldehiin tuld ah duu naraa zoliosloj ch medne.
2018/05/01 122.201.31.63
Ард
Хэн нь үнэн чриад бгаан бэ ойлгохоо ч болилоо
2018/05/01 66.181.189.95