8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: 20 саяас дээш үнэ бүхий хөөрөгтэй хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгах вий

2018-04-26 11:16:34

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Дараагаар нь хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Н.Учрал танилцуулсны дараагаар гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Гаднаас орж ирж байгаа мөнгийг шалгах зорилгоор бизнес эрхлэгчийн мөнгийг шалгаж болохгүй шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд царцаах гэдэг үг маш их хэрэглэгджээ. Үүнийгээ та нар яаж ойлгож байна. Эдийн засагт мөнгө хэрэгтэй байгаа. Засгийн газар эрчтэй, зоригтой ажиллах хэрэгтэй"  гэсэн юм. "Мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн баримтыг шалгахын тулд 24 цаг царцаах хэрэгтэй байдаг. Царцаана гэдэг нь тухайн мөнгө орсон данснаасаа гарахыг хориглоно гэсэн үг. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд байгаа" гэсэн хариултыг  ажлын хэсгийнхэн өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Энэ хуулиар хууль бусаар орсон орлогоо нуудаг асуудлыг хэрхэн зохицуулсан бэ? гэсэн асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал "Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хууль эцсийн өмлөгчийг тогтооход чиглэж байгаа. Мөнгө угаах гэмт хэрэг Эрүүгийн хуулиар зохицуулагдана.  Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийгдэнэ. Энэ хууль урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тиймээс гүйлгээнд нь хяналт шалгалт хийнэ" хэмээн хариулав. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь иргэдээ урьдчилан сэргийлэх зорилготой. Хуулийг хэрэгжүүлэх явцад  тодорхой сонирхол бүхий этгээд сөргөөр ашиглах хэрэгсэл болох вий. Тухайлбал, үнэт метал зэрэг эдлэл гэж байгаа. Монголчууд бүгдээрээ 20 саяас дээш үнэ бүхий хөөрөгтэй. Энэ хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгах вий. Олон улсын байгууллагын шахалт, дарамт байгааг ойлгож байгаа ч Монгол Улсын онцлогтоо тохируулах хэрэгтэй. Хэлээд байхад яагаад энэ бүхнийг зохицуулахгүй байна вэ" гэлээ.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

-Үнэт метал, үнэт чулууны арилжаа эрхлэгч хүмүүстэй холбоотой асуудлыг хөндөж байсан. Ажлын хэсэг дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Хүн гэдгийг этгээд гээд заачихаар хуулийн статустай ажилладаг хүмүүс хуулийн гадна үлдчих гээд байсан. Энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл өгдөг албаны хүмүүсээс мэдээлэл авсан. Хуулийн нэр томъёогоор "энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсоор татвараа төлдөг хуулийн этгээдийг ойлгоно" гэж байгаа. Түүнээс бус энгийн иргэдийг энэ томъёололд оруулахгүй. Зөвхөн сэжигтэй асуудал санхүүгийн мэдээллийн байгууллага мэдээлэх үүрэгтэй заалт юм. 

Ийнхүү гишүүд асуулт тавьсаны хариулт авсны дараагаар Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хуулийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 81.5 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жирийн л 1 уулын чулуу өвөртлөөд бие биенээсээ илүү гарах гээл үзчих бололтой юм аа Энэ оркууд
иргэн
2018/04/30 59.153.87.170
mongol
энэ хэдэн их хурлын гишүүд үнэхээр тэнэг гэж бна лээ өөрөөсөө том хөөхөг мөнгөн бүс зүүчээд тэнэг баян царайлаад тэнэгтэж өгдөг гсэн хоорондоо өюарсалдаад
2018/04/27 64.119.27.55
Иргэн
Хүн хөөрөгөө хэдээр ч үнэлж болно миний хөөрөг яг материалыг үнэлбэл шалихгүй байх гэхдээ миний эцгээс өвлөж ирсэн учраас надад маш үнэтэй эрхэм зүйл тиймээс би хөөргөө тэрбум ч гэж хэлж болно
2018/04/27 64.119.22.72
Иргэн
ОФФШОРОО ХӨРӨГӨӨР ХАЛХЛАХ НЬ ЭЭЭЭЭЭЭЭЭЭ
2018/04/27 202.179.27.24
Зочин
За болиорой АРД ТҮМЭНД 20 сая төгрөгний ХӨӨРӨГ барих чадал бхгүй, ЛУЙВАРЧИД хөрөг авч МУЛТРАХ НЬ ЛДЭЭ
2018/04/27 202.179.27.24
Amjil
Монголчууд бүгдээрээ 20 саяас дээш үнэ бүхий хөөрөгтэй. ???
2018/04/26 66.181.182.148
sanaa
er ni hoorogni tsaana ih bohir zuil nuugdaj baij medne snuu, snalgaj uzehed gemgui
2018/04/26 103.57.94.197
zochin.
. yun 20.0say-iin huurug be.ter haa bna. idsen humuusee shaiga. 1 heseg ni uneheer hetsuu bna aan
2018/04/26 203.91.117.8
Иргэн
Мань мэтийн хотын хүнд 20 саяын үнэтэй байтугай 20 мянган төгрөгийн хөөрөг ч байхгүй, тийм зүйлс ч сонирхдоггүй, тийм үхмэл хөрөнгөөр ч яадаг юм. Хөдөөнийхөнд л тэр үнэтэй хөөрөг нь их байдаг байх даа
2018/04/26 202.21.118.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment