8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Шийлэгдамба үнэнээ өчиж, Г.Уянга АТГ-т байцаалт өгсөн өдөр

2016-02-02 18:53:00

Үйл явдалаар дүүрэн Монголын нэг өдөр өнгөрч байна. Ингээд уншигч танд өдөр бүр эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр булангаа хүргэж байна. Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэрбээр  1893 оны энэ өдөр эцэг “цагаан дээлт” Дамдин, эх Ханджавын ганц хүү болон одоогийн Амгаланд мэндэлсэн тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 12 настайдаа бичиг үсэг сурсан тэрбээр 1907 онд С.Жамьяан зайсанд шавь орж монгол бичиг, тоо заалгасан байна. 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн тэрбээр Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлдэх сургуулийг 1912 онд нээхэд суралцаж, 1913 онд анхны төгсөгч болоод пулемёт сумангийн дарга болсон байдаг. Жанжны жинхэнэ нэр нь Сүхээ байсан гэнэ. Тийм ч учраас “Сүх хүү” хэмээн ном, зохиолд тэмдэглэн үлдээжээ. Гавьяа байгуулсан түүнийг “Гоймон баатар” гэж өргөмжлөн хочилсоор яваандаа сүүлийн Баатар гэх нэртэй нь холбогдож СҮХБААТАР гэдэг болжээ.Энд дарж уншина уу


Н.Энхбаярын ээлжит золиос Г.Шийлэгдамба уу

 

Н.Энхбаяр энэ удаа хуурай дүү, Г.Шийлэгдамбаар туг тахихаар шийдсэн бололтой. Учир нь намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаал нь  тухайн намын санхүүжилтийг авчирдаг хүн аж. Түүнчлэн тухайн намаас төрийн өндөр албан тушаалд суусан эрхмүүд намдаа их, бага хэмжээгээр санхүүжилт хийх үүрэгтэй. Энэ бол Монголын улс төрийн бичигдээгүй хууль гэлтэй. Одоо л олон нийтэд ил болж байгаа болохоос энэ бол сүүлийн 20 гаруй жил жирийн үзэгдэл мэт явж ирсэн зүйл юм. Тиймээс л улс төр жирийн иргэний хүү биш харин баячуудын хүүхдүүд амжилт олдог нь ийм учиртай аж. Г.Шийлэгдамба  батлан даалтаас гарсныхаа дараа Н.Энхбаяр даргатай нэг удаа уулзахад эр хүний ёсоор тэврэлдээд, МАХН-ын байран дээр ахиж ирэхгүй байхыг хүсчээ. Өөрөөр хэлбэл хүнд хэцүү бүх үеийг давж туулсан түүнийг нам нь, намын дарга Н.Энхбаяр хэрэгт холбогдсон даруйд нь өөрөөсөө холдуулахыг хүссэн бололтой.Энд дарж уншина уу


М.Наранчимэг: Бүтээлээ хийж дуусчихаад зургийг нь дарж зогсох тэр мөч бас л сайхан мэдрэмж


Урлагийн бүтээлүүд дотроос хамгийн амттай, амтлах, таашаах мэдрэмжийг зэрэг мэдрүүлдэг нь юу вэ. Мэдээж бялуу гэдэгтэй олон хүн санал нийлэх бизээ. Мода монголоор дуусдаггүй харин эхэлдэг болсон. Монголчууд Олон улсын хэмжээнд өрсөлдөж, ур чадвараа гайхуулж яваагийн нэгэн илэрхийлэл болсон бүтээлч бүсгүйтэй уулзаж ярилцсан юм. Өнгөрсөн долдугаар сард  АНУ-ын Небраска мужийн Омаха хотод болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд Монголоо төлөөлж оролцоод гуравдугаар байрын шагнал хүртсэн М.Наранчимэг зөвхөн бялуу сонирхогчид төдийгүй гэрийн эзэгтэй нарын хэдийнэ танил болсон хүн юм.Энд дарж уншина уу. 


Ц.Оюунбаатар: Би Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулаагүй


Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг  өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд  баривчилан  500 сая төгрөгийн хахууль авсан хэргээр шалгаж байгаа. Тэрбээр өчигдөр нэвтрүүлэгт оролцохдоо МАХН-ын удирдлагууд намайг энэ асуудалд хувийн ашиг сонирхлоор хандсан мэтээр харагдуулах гэж Шадар сайд Ц.Оюунбаатараар албан бичигт гарын үсэг зуруулсан хэмээн ярьсан.  Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатараас тодрууллаа.Энд дарна уу


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАХН-д сайдын суудал ямар үнэ ханштай байдгийг илчилнэ


МАХН сүүлийн үед бужигнаантай байгаа.Засгийн газрыг огцруулах саналыг бүлгийн гишүүд нь их хуралд оруулж, ерөнхий нарийн бичгийн дарга нь АТГ-д шалгагдаж байгаа гэх мэт хэргүүд ар араасаа гарсаар байгаа. Энд дарна уу


Н.Энхбаяр энэ долоо хоногт Шадар сайд болно


Шадар сайд Ц.Оюунбаатар огцрох өргөдлөө өгсөн. Энэ асуудал одоо болтол шийдэгдээгүй байгаа.  Шадар сайдын суудалд МАХН-ны дарга Н.Энхбаяр сууж, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яамны сайдаар томилогдох тохироо  хийсэн гэгддэг.  Уг тохирооны дагуу явах гэсэн боловч олон нийт Н.Энхбаярт тийм ч дуртай хандаагүй. Мөн улс төрийн намуудын эсэргүүцэл тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таалаагүйтэй холбоотой. Түүнийг төрийн өндөр албан тушаал хаших хуулийн хугацаа болоогүй гэсэн шалтгаанаар Шадар сайд болох тохироог нь өнөөг хүртэл гацаанд оруулаад байгаа юм.Энд дарна уу


ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдаан эхэллээ


Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж саналаа хүргүүлсэн. Тэгвэл ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдаан үдээс хойш эхэллээ. Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар томилогджээ. Ажлын хэсэг Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс бүрдэн ажиллаж байгаа юм. Харин ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтаж байна.


УИХ-ын гишүүн Г.Уянга АТГ-т байцаалт өгчээ


УИХ-ын гишүүн Г.Уянгаас болж нэгэн залуу ажил, амьдралаараа хохирч байгаа талаараа саяхан захидал бичиж байсан. Тэгвэл энэ асуудлаас болж Г.Уянга АТГ-т байцаалт өгчээ.Энд дарна уу

Улсын сайн малчны цол тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь гардуулна


Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газраас "Улсын сайн малчин"-ыг тодруулдаг. Тэгвэл энэ жилийн Улсын сайн малчинг баасан гарагт Засгийн газраас зарлахаар болжээ. Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болжээ. "Улсын сайн малчин"-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүлгэж өгөх юм байна.

Хүүхдийн мөнгийг цагаан сараас өмнө олгоно

Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. 2016 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ гэсэн асуулт иргэдийн дунд бий болж, буруу зөрүү ойлголт төрүүлээд байна. Өчигдөрийн Засгийн Газрын хуралдаанаар хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. 2016 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ гэсэн асуулт иргэдийн дунд бий болж, буруу зөрүү ойлголт төрүүлээд байна.


Г.Шийлэгдамбатай өчигдөр уулзахаар ирсэн хүмүүс хэн бэ?


Эрүүл мэндийн сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдоод байгаа. Тэгвэл тэрбээр өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж бодит үнэнг ярьсан юм.Энд дарна уу


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл