Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулж, оронд нь Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлсэн. Гэвч түүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай ураг төрлийн холбоотой учир Засаг даргаар томилуулах боломжгүй гэж АТГ үзээд буй.
Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг даргад Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улааны туслахаар ажиллаж байсан н.Эрдэнэбаатар, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Лхагвабаатар нарыг томилуулахаар ярьж байгаа аж.
Ш.Лхамсүрэн нь энэ хаврын Дүнжингарав уралдааныг зохион байгуулахдаа харанхуйд соёолон уралдуулснаас болж хэл аманд орсон нэгэн. Харин Сүхбаатар аймгийг УИХ-д төлөөлж байгаа Ч.Улаан нь З.Энхтөрийг огцруулах нь зөв гээд байсан одоо туслахаа Засаг дарга болгочих санаатай байсан нь илэрч байх шиг.