8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаврын тариалалтад зориулж 23 мянган тн буудайн үр нөөцөлжээ

2018-04-21 15:30:00

5247 тн үрийн буудайг дотоодын нөөцөөс олгоод байна-
ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) өнгөрсөн жилийн ургацаас 2018 оны  хаврын  тариалалтад  зориулж, 11 сортын 23 840 тонн буудайн үрийн нөөц бүрдүүлсэн. Хуваарийн дагуу энэ сарын 19-ны байдлаар тус сангийн Сэлэнгэ аймаг дахь салбар 32 иргэн, аж ахуй нэгжид 1165 тн, Булган аймаг дахь салбар 24 иргэн аж ахуй нэгжид 1071 тн, Хөтөл салбар 90 иргэн, аж ахуй нэгжид 3016 тн нийтдээ 5247 тн үрийн буудайг журмын дагуу гэрээ хийж олгоод байна.

-2244 тонн үрийг 55 аж ахуйн нэгжид олголоо-

2018 оны хаврын тариалалтад зориулж Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ОХУ-аас 5 сортын 8060 тонн  элит, 1-р репродукцийн үрийг хүлээн авч, нийтдээ  32,9 мянган тонн буудайн  үрээр 210 мянган га талбайг хангахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор ХХААХҮЯ-ны тусгай зөвшөөрлийн дагуу ОХУ-аас 3 сортын 4200 тонн элит үр худалдан авах гэрээ хийсэн бөгөөд 1000 тонн элит үр хүлээн аваад байна.

Өнөөдрийн байдлаар тус сангаас элит, 1-р репродукцийн нийт 2244 тонн үрийг 55 аж ахуй нэгжид гэрээ байгуулан олголоо. Тухайлбал, “Шим” ХХК-д ОХУ-ын хоёр сортын 1725 тн элит үрийг Хөтөл салбар гэрээний дагуу бүрэн нийлүүлсэн байна. Мөн “Милл Хаус” ХХК нь ОХУ-аас нэг сортын 1-р репродукцын 2135 тн буудайн үр нийлүүлэх гэрээ хийснээс одоогоор Сэлэнгэ салбарт 1582 тн үр нийлүүлжээ.  

Түүнчлэн 1375 ААН, иргэнд 3500 тонн шатахууны дэмжлэгийг 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр олгоно. 


Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment