8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна

2018-04-21 14:00:00

Яармагийн шинэ гүүр нь  250,2 урт, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Хотын дарга С.Батболд технологийн горим, хугацааны хувьд яаж явж байгааг энэ үеэр тодрууллаа. “Гүүрийн ажил технологийн дагуу, нэлээд шахуу, шаргуу явж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 20-ноос гүүрийн бэлтгэл ажил эхэлсэн. Үндсэн хэсгийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэдгийг Зөвлөх компанийн хяналтын багийн ахлагч хэлж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хулгайч Батболд ажлаа өг.
тендерчин хулгайч Батболд энэ гүүрээ Оюутолгойн үйлдвэр шиг сурталчилж мэдээлж байгаа нь тендерийн хулгайд иххэхэн амташсаны шинж.
2018/04/22 112.72.14.245
  • Recent
  • Most Read
  • Most Comment