8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын түймэрийг цурманд оруулж, бүрэн хяналтандаа авчээ

2018-04-21 11:00:00

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг гуравдугаар  баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 20.13 цагт ирсэн. 

Дуудлагын дагуу түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Түймрийг өчигдөр /2018.04.20/ 15.41 цашт цурманд оруулж, бүрэн хяналтандаа авсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment