8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй

2018-04-21 10:02:48

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцсан талаар мэдээлэл хүргэсэн. 

Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад З.Энхболд уламжилсан. 

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгоод байгаа юм.  Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдсан. 

Монгол үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсээд буй. Тэдний маргаан хурцдаж, цагдаагийн байгууллагад дуудагдаж, энэ асуудал нь Ерөнхийлөгчид бичгээр ирсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Бөхийн холбооны удирдлагуудыг ирэх тавдугаар сард багтаан маргаанаа шийдэхгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ твиттер хуудаснаа “Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй” хэмээн жиргэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ёстой эр хүн юм болохоор хэрүүлээс хол байхаар шийдэж. нүдний булай чинбат, хүрэлбаатар болон эднийг дагасан махан толгойтуудыг МҮБХолбооноос хол байлгаарай бөхчүүд ээ.
2018/04/25 202.179.27.129
zov
Shunal ni ihedjee...bohiin orgoonii gerchilgee henii ner deer ve
2018/04/21 202.9.47.177
ККККК
Тэнэг хүн болохоо алхам бүртээ үйлдлээрээ нотлох юм даа БАт Эрдэнэ. Сонгогдохоосоо өмнө бодох хэрэгтэй. Дараа нь биш.
2018/04/21 59.153.115.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment